x

Машиныг дөрвөн цагаас дээш зогсоолд тавибал төлбөрийг 4500 төгрөгөөр тооцно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоолыг төлбөртэй ажиллуулах талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэв.

Түгжрэл үүсэх нэг хүчин зүйл нь авто зогсоолын хүртээмж болон менежментийн асуудал гэж Нийслэлийн ЗДТГ үзэж байна. Энэ оны байдлаар Улаанбаатар хотод 615 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бол авто зогсоол 16,696 байгаа юм. Нийтийн болон хувийн хэвшлийн, орон сууцны, шинээр судлагдсан гэх мэт эдгээр зогсоолыг тээврийн хэрэгсэлтэйгээ харьцуулбал 1 зогсоолд 23 авто машин ногдож байна гэсэн үг. Хотын төвд зогсоолын хүрэлцээ муу байгаа нь түгжрэлийн шалтгаан болж байна гэж иргэдээс авсан судалгааны үр дүн гарчээ. 

Тиймээс иргэд сул зогсоол хайж үргүй зорчилт хийх, зориулалтын бус газарт авто машинаа байршуулж бусдын хөдөлгөөнд саад учруулах зэргээр ачааллыг үүсгэдэг. Түүнчлэн цаашид татвар төлөгчдийн мөнгөөр бус авто тээврийн хэрэгсэл хэрэглэгчдийн төлсөн татвараар автозамын сүлжээний өргөтгөл, шинэтгэл, засвар үйлчилгээ, бусад үйлчилгээг санхүүжүүлэх нь зүйтэй гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн танилцууллаа. 

Иймээс зогсоолын төлбөрийн доод хэмжээг дараах байдлаар шинэчлэн тогтоох саналыг танилцуулав.

Үүнд: 

Цаг 

0-1 цаг /Эхний 15 минут үнэгүй/

2 дахь цаг 

3 дахь цаг 

4 дэх цаг

4 дэх цагаас хойш 

Үнэ тариф ₮ 

1000

1500

2000

4500

Цаг тутам 4500

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлэг дүгнэлтээ танилцуулсан. Тус намын бүлэг энэхүү саналыг дэмжиж байгаа бөгөөд гагцхүү зогсоол ашигласны доод хэмжээний дүнг анхааралдаа авч, нухацтай хэлэлцэхийг тодотгосон юм. Харин Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа автомашинаа хотын захын зогсоолд үлдээн нийтийн тээврээр төв рүү орж ирсэн ч адил хэмжээний зогсоолын төлбөр төлөх нөхцөл бүрдүүлэхгүйн үүднээс бүсчилсэн зохицуулалт хийх саналыг гаргав. Мөн автомашинаас татгалзсан иргэдэд унадаг дугуй, мотоцикль унах, явган алхах боломжийг хэрхэн олгох талаар тодруулсан юм.  Засаг даргын орлогч Б.Одсүрэн энэхүү асуултад хариулахдаа “Байршлаар зарим зогсоолыг төлбөргүй болгох зэрэг нарийвчилсан заалтуудыг Засаг дарга журмаар тогтооно” гэлээ.

Мөн төлөөлөгчид саналаа хэлж, тогтоолын төслийг дэмжлээ. 

Товчхон: 

  • Авто зам ашигласны төлбөрийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-аар баталлаа. Үүнд нийслэлийн бүртгэлтэй тээврийн хэрэгслээр авах төлбөрийн хувь хэмжээг суудлын автомашинд 20-40 мянган төгрөг, ачааны автомашин ангиллаас хамаарч 40-70 мянга, автобус 40-60 мянга, механизм 30-60 мянга, мотоцикль, мопед 10 мянга, цистерн 50 мянга, чиргүүл 30 мянга байхаар суурь хураамжийг тогтоолоо. Харин Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтрэх орон нутгийн тээврийн хэрэгслийн хувьд суудлын тоо, даац, тонн зэргээс хамаарч 1000-5000 төгрөг байхаар тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 54 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 2 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 11 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 32 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 33 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 38 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 5 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 25 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top