x

ОБЕГ: Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа нэгнийгээ бүртгэдэг байх хэрэгтэй!

Онцгой байдлын ерөнхий газраас амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, олон нийтэд гол, нуурын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх зорилгоор “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг нийслэлийн Налайх дүүргийн Тэрэлжийн гүүр, Мойлтын тохойд өнөөдөр зохион байгуулж байна.

Шадар сайд С.Амарсайхан өдөрлөгийг нээж үг хэлэхдээ “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гамшиг, осолд нийт 675 хүүхэд өртсөнөөс 499 хүүхэд амь насаа алдсан. Үүнээс 241 хүүхэд усны ослоор амь насаа алдсан тоон мэдээлэл байна. Дээрх тоон мэдээллийг харахад гамшгийн эрсдэлийг бууруулахад эцэг эх, иргэд, олон нийтийн оролцоо чухал байгаа нь харагдаж байгаа юм.

Усны ослоор амь насаа алдсан хүүхдүүдийн ослын шалтгаан нөхцөлийг нь судлан үзэхэд хараа хяналтгүй орхисноос хиймэл нуур, тогтоол усанд орох, аялал, амралт зугаалгаар явах үедээ эцэг эх, асран хамгаалагч нар хараа хяналтаа сулруулснаас болж хүүхдүүд гол, нуурын усанд орж амь нас эрсдэх тохиолдол ихэнх хувийг эзэлж байна.

Иймд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд хамтран салбар хоорондын уялдааг ханган ажиллаж байгаа нь үер усны осолд өртөж байгаа хүүхдийн тоог бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Монголын минь гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл, эсэн мэнд, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхэд иргэн бүр хариуцлагатай байж эрсдэлээс үр хүүхдээ хамгаалахыг уриалж байна” гэв.

Тус өдөрлөгт ХНХЯ, БОАЖЯ, ЦЕГ, ЦУОШГ, ГБХЗГ, Монгол Улсын Далайн захиргаа, НЭМҮТ, МУЗН, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллага, Гол, нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо ТББ,  “Ланд круйзер эзэмшигчдийн клуб”, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111-р анги, НОБГ оролцож, агаараас болон уснаас аврах ажиллагааны үзүүлбэр, усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламжийн сургалтыг явуулж, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд хүргэж байна.

Түүнчлэн иргэд баяр, амралтын өдрүүдэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 55 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 3 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 12 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 33 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 34 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 39 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 6 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 26 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top