x

Цагдаагийн дүрэмт хувцас өмсөн иргэдийн тайван байдлыг алдагдуулсан зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр нэр бүхий фэйсбүүк хэрэглэгчийн хаягаас “Урд шөнө 3-4 цагийн орчимд нэг хүн маш чанга шүгэлдээд салдаггүй, бараг бүх айл сэрсэн байх, Пижигнэтэл орцны хаалга нүднэ, жижүүр онгойлгосон байх, шатаар дээш доош гүйв, гарч ирээд ахин чангаар шүгэлдэж эхлэв. Бүр гайхаад босоод цонхоор хартал, POLICE гэсэн хувцастай залуу таахалзаж байна. Яагаад шүгэлдээд байгаа юм, хүүхэд хөгшид бүгд сэрчихлээ гэтэл салаавч гаргалаа" гэх мэдээлэл, дүрс бичлэг нийтлэгджээ.

Энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас шалгалт явуулахад тухайн дүрс бичлэгт гарч буй цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай эрэгтэй өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2021 оны арванхоёрдугаар сард Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, цагдаагийн албанаас дутагдлаар халагдсан нэгэн байсан байна.

Тодруулбал Завхан аймгийн харьяат 27 настай, “Д” болохыг тогтоожээ. Түүнийг төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй хэрнээ цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг хэрэглэсэн, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйл, 15.21 дүгээр зүйлд зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 7 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 15 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 24 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 45 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 46 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 51 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 18 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 38 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top