x

Завьт эргүүлийнхэн голын салаанд боогдсон иргэдийг татан гаргажээ

Дулааны улиралд аадар бороо орж, үер буусны улмаас гол мөрний усны түвшин нэмэгддэг. Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Зуны дэлгэр цагт иргэдийн аялж зугаалах нь ихсэж, энэ хэрээр анхаарал болгоомжгүйн улмаас голын усанд осолдох эрсдэл ч мөн нэмэгддэг. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон холбогдох байгууллагууд хамтран аадар бороо орж, үер буусны улмаас болон аливаа үүдэн гарах аюул осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, иргэд голын усанд живэх, амиа алдахаас сэргийлж зургадугаар сарын 10-наас эхлэн өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 94 км газарт завьт эргүүл гарч буй юм.

Энэ хүрээнд голын эрэг орчимд амарч буй иргэдэд сэрэмжлүүлэг өгөх ажлыг гүйцэтгэж, эргүүл хийсний дүнд нийт 34 иргэнийг живж байхад нь аварчээ.

Завьт эргүүлд НОБГ-ын Аврах ангийн үндсэн болон бэлтгэл ээлжийн бүлэг, дүүргүүдийн бэлтгэл ээлжийн бүлгийн бие бүрэлдэхүүн зэрэг давхардсан тоогоор нийт 80 орчим албан хаагч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гэхэд найман автомашин голын салаанд боогдсон байсныг завьт эргүүлээр илрүүлж, 15 иргэнийг голын цаанаас татан авчээ. Завьт эргүүл 12 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд есдүгээр сарын 15-н хүртэл ажиллах юм.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд төвийн бүсээр тур зуурын, хүчтэй аадар бороо орно гэсэн мэдээлэл өгсөн. Гол болон голын сайр дагуух айл өрхүүд онцгой сонор сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, аж, ахуйн нэгж, байгууллагууд ус зайлуулах хоолойг чөлөөтэй байлгах хэрэгтэй” гэв.

Усанд осолдож, амиа алдсан иргэдийн дийлэнх нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй болсон, голын аюулгүй хэсэг эсэхийг мэдэхгүй ч гаталсан байдаг аж.

Түүнчлэн шаардлага тавихад биелүүлэхгүй байх, сануулга, анхааруулгыг үл тоох зэрэг асуудал тулгардгийг албаныхан онцолж байлаа.

Иймд НОБГ-ын зүгээс иргэдэд анхаарал, сонор сэрэмжээ алдахгүй байх, огт мэдэхгүй болон баталгаагүй гарцаар гол гатлахгүй байх, аялал зугаалгад явахдаа цаг агаарын мэдээ харах, аадар бороотой үед голын эргээр зугаалахгүй байх зэргийг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 7 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 45 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 46 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 51 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 18 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 38 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top