x

“Эрдэнэс Тавантолгой” 2021 онд орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд үйл ажиллагаа эхэлснээс хойш 2021 оны эцэс гэхэд нийт 83.5 сая тонн нүүрс (2021 онд 8.5 сая тн) олборлосон байна.

Өнгөрсөн онд компани 1.1 их наяд төгрөгийн орлоготой, 110.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Мөн улсын төсөвт 420.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 198.3 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын ажилд зарцуулсныг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үеэр мэдээлэв.

Түүнчлэн өнгөрсөн онд компани 4 чухал дэд бүтэц, үйлдвэрийн судалгааг боловсруулсны дотор нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц, Тавантолгойн нүүрс ачилт логистикийн төвийн ТЭЗҮ судалгаа, Загийн усны хоолойн зураг төсөл зэрэг багтаж байна. Компани “ЭТТ Бонд”-ын санхүүжилтээр хөрөнгө татан төвлөрүүлж, төслүүдийн санхүүжилтийг тасалдуулахгүй хийж байгаа аж.

Тус компани 2021 онд “ЭТТ Бонд”-ын 1, 2 дугаар транчийн арилжааг амжилттай зохион байгуулж 1 их наяд 22 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлжээ. Үүний 680 орчим тэрбум төгрөг нь иргэдээс эх үүсвэртэй байсныг Эрдэнэс монгол коапнийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.

Компанийн ТУЗ 2021 онд 11.7 сая тонн нүүрс борлуулж 703.3 сая ам.долларын борлуулалттай ажиллах төлөвлөгөөг баталсан ч Цанхийн баруун, зүүн уурхайгаас 6.3 сая тонн нүүрс экспортолж 396.1 сая долларын орлого олжээ. Гэвч цар тахлын хүнд үеийг давах үүднээс эрсдэлийн төлөвлөгөө хэрэгжүүлж, худалдан авагч компаниудаас урьдчилгаа төлбөр авах замаар 709.7 сая долларын орлогыг татан төвлөрүүлжээ. Ингэснээр борлуулалтын орлогын төлөвлөгөөний биелэлт 101 хувьд хүрснийг тус компанийн ТУЗ-ийн дарга Д.Батбаатар онцолсон байна.

2021 оны эцэс гэхэд компани томоохон төслүүдийн санхүүжилтийг 87 хувьд хүргэсний дотор төмөр замын төслүүд багтаж байна. Тухайлбал 2019 оноос хойш ТТ-Гашуунсухайт төмөр замын төсөлд 1.46 их наяд, ТТ-Зүүнбаян төмөр замын төсөлд 1.16 орчим их наяд, 2018 оноос хойш "Тавантолгой түлш" компанид нийт 450 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгээд байгаа ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 24 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 29 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 32 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 36 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 39 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 44 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 54 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 1 цаг 3 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 4 цаг 33 мин Месси 80 мянган евро хандивлажээ 5 цаг 4 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 5 цаг 14 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 5 цаг 14 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 5 цаг 19 мин Дайн өөрчлөгдсөөр байна 5 цаг 34 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 5 цаг 40 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 6 цаг 28 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Өчигдөр 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Өчигдөр 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Өчигдөр 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр...
Top