x

Ирээдүйд батлагдах Эрүүгийн хуулиар хүнийг яллаж болохгүй 

Зургийг news.mn

Хуульчид нэгдэн Улсын дээд шүүхийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Учир нь Улсын дээд шүүхээс Эрүүгийн хуулийг тайлбарлахдаа Үндсэн хууль, олон улсын гэрээ, Эрүүгийн хуулийг зөрчиж буруу тайлбар гаргасан гэжээ.

Эрүүгийн хуульд оруулсан 2020.01.10-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр эрүүгийн хэрэгт ял шийтгэх хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолдог байсныг өөрчилж яллагдагчаар татсанаар зогсоодог болсон байна. Энэ хууль батлагдсанаасаа хүчин төгөлдөр болох тул 2020.01.10-ны өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарна. Гэтэл Улсын дээд шүүх 2020 оноос өмнө шалгагдаж байсан хэргийн тухайд яллагдагчаар тооцсоноор хэрэг шалгах хугацаа зогсоно гэж тайлбарласнаар Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэхдээ эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн байна.

Ингэснээр 2020 оноос өмнө хэрэг үйлдсэн гэж шалгагдаж байгаа иргэдийн хувьд сүүлд батлагдсан хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаагүйгээр хэрэгт шалгагдаж эдийн засаг, сэтгэл санаа, амьдрал хувь заяагаараа хохирох нөхцөл үүссэн гэж хуульчид үзэж байна. Манай улсад эрүүгийн хэрэгт шалгаж байна хэмээн хэдэн жилээр заримдаа арав гаруй жилээр иргэнээ цаг наргүй шалгаж, өдөр бүр цагдаагийн үүд сахиулж, заримдаа цагдан хорьж, хилээр хэдэн жил гарч чадахгүйн улмаас гадагш явж нарийн эмчилгээ авч чадахгүй амь насаар хохирох, ажилд орж чадахгүй болох, банкны данс, хөрөнгөө хаалгаснаар хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй амьд сүг болгох замаар залхаан цээрлүүлж эрүүдэн шүүлгэсэн гэх шүүмжлэл нийтлэг байдаг.

Гэтэл Улсын дээд шүүх сүүлд батлагдсан Эрүүгийн хуулиар өмнө үйлдэгдсэн гэх эрүүгийн хэргийг шалгах үндэслэлтэй гэж үзсэнээр дахиад хэдэн ч жилээр шалгагдах үүдийг нээлээ. Хэрэв гэм буруутай бол шүүхээр шийдүүлэх, буруугүй бол боломжит богино хугацаанд шалгаад нотолж чадахгүй бол хэрэгсэхгүй болгох хуулийн зарчмыг Улсын дээд шүүх уландаа гишгэсэн байна. Учир нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болох Үндсэн хуулийн зарчим байсаар атал буруугүй хүнийг ч шалгах нэрээр залхаах тохиолдол элбэг байна.

Мөн тухайн гэмт хэрэгт тохирох ял шийтгэлээс ч илүүтэйгээр олон жил хэрэг холбогдуулан шалгаж залхаан цээрлүүлдэг явдалтай хуульчид цаашид тэмцэнэ. Ирээдүйд батлагдах Эрүүгийн хуулиар хэнийг ч яллаж болохгүй гэдэг байр суурийг хуульчид илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 15 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 23 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 32 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 53 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 54 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 59 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 26 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 46 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top