x

Хотхоны гарц хааж, бүтээн байгуулалтад хүндрэл учруулсан аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэв

Замын бүтээн байгуулалтын хоёр байршилд “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газар өртжээ. Тодруулбал, Олимпын гүүрийг Нарны зам хүртэл холбосон замын бүтээн байгуулалттай холбоотойгоор гүүрний хойд талд байрлах “Эрэл”-ийн байр болон орон сууцуудын гарцын асуудал хөндөгдсөн. Нийслэлийн зүгээс орон сууцны орц, гарцыг нээхээр зам тавих талбайд өртсөн “Эрэл” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлдэггүй, хүлээж авах хүн байдаггүй байна.

Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл хүргүүллээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн дөрөвдүгээр сарын 13-ны хурлаас Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах орон сууцны хорооллын орц, гарцыг шийдвэрлэх тэмдэглэл гарсан. Энэ дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Эрэл” ХХК-д газрыг чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг тавдугаар сарын 4-нд өгсөн. Гэвч өнөөдрийг болтол тус компани хариу өгөөгүй, компанийн удирдлагууд олддоггүй, бүтээн байгуулалтад хүндрэл учруулсан асуудал тулгарч байна” гэлээ.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны оршин суугч “Олимпын гүүрний барилгын ажилтай холбоотойгоор 3000 гаруй оршин суугчдын эрх ашиг хөндөгдсөөр зургаа дахь жилтэйгээ золгож байна. 2016 онд Олимпын гүүрний барилгын ажил эхэлснээр гүүрний урд болон хойд талын оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөн. Баруун урд болон урагшаа гардаг хоёр гарцыг хааж, гүүр барьсан. Нийслэлийн удирдлагуудад удаа дараа гарц хааж байгаа талаар гомдол гаргасаар ирсэн. Нийслэлийн зүгээс иргэдийн эрх ашгийг хамгаалж, маргааныг шийдэхээр шуурхай арга хэмжээ авч буйд оршин суугчийн хувьд баяртай байна” гэсэн юм.

Мөн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэл 1.23 км авто зам, 33 метр гүүрний барилгын талбайд “Эрэл” ХХК-ийн газар орсон. Тус замыг дөрвөн эгнээ, нэг талдаа 1.5 метр өргөн явган хүний зам, нөгөө талдаа 1.5 метр өргөн дугуйн зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөж барилгын ажил эхэлсэн. Мөн 33 метр урт гүүрний барилгын ажил эхэлжээ. Зам, гүүрийн байгууламжийн ажлыг 2022 оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөсөн байна. Зам ашиглалтад орсноор Чингисийн өргөн чөлөө, Говийн замын ачааллыг тэнцвэржүүлэх ач холбогдолтой юм.

Бүтээн байгуулалтын газарт 15 аж ахуйн нэгжийн газар өртжээ. Өнөөдрийн байдлаар 10 байгууллагатай тохирч, газар чөлөөлөлт хийсэн. “Эрэл” ХХК-ийн тухайд хоёр удаа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл хүргүүлж буй юм.

Хариу өгөхгүй бол үе шаттай арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 13 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 21 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 30 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 51 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 52 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 57 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 24 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 44 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top