x

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал боллоо

Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал 2022 оны зургадугаар сарын 20-ны өдөр боллоо.

Хурлаар Монголбанкны 2021 оны байдлаарх ашиг алдагдал, Монголбанкны пассив хөрөнгийн ашиглалтын тухай мэдээлэл хэлэлцэн санал дүгнэлт гаргах; Монголбанкны тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн Хяналтын зөвлөлд хамаарах хэсэгт өөрчлөлт оруулах талаар гишүүд харилцан санал солилцох зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Монголбанкны тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн Хяналтын зөвлөлд хамаарах хэсэгт өөрчлөлт оруулах, Хяналтын зөвлөлийн үндсэн үйл ажиллагааны олон улсын туршлага, ОУВС-ийн зүгээс өгсөн санал зөвлөмжийн талаар гишүүд харилцан санал солилцон тодорхой санал боловсруулан холбогдох төрийн байгууллагад хүргэх нь зүйтэй гэж санал нэгдэв.

Мөн Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбарын ажилтай газар дээр нь очиж танилцах, арилжааны банкуудын салбар, зарим хүнс хөнгөн үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй уулзаж, ярилцлага хийж, санал солилцон ажилласан талаарх илтгэлийг сонсож уг илтгэх хуудсыг Монголбанкны Дотоод аудитын газар, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ахлах мэргэжилтэн нарт хүргүүлж, тэнд гарсан санал дүгнэлтийг ажил хэрэг болгож ажиллахыг санал болгов.

Монголбанкны хяналтын зөвлөл нь Монголбанкны Өвөрхангай, Архангай, Завхан аймаг дахь хэлтэс, салбарын ажилтай газар дээр нь очиж танилцав. Мөн тус аймаг дахь арилжааны банкуудын салбар, зарим хүнс хөнгөн үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй уулзаж, ярилцлага хийж, санал солилцон ажилласан. Уулзалт ярилцлагаас үзэхэд цар тахлын дараах худалдаа бизнесийг сэргээх эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангахад зээллэг голчлон чиглэгдсэн байна. Харин цаашдаа нийт зээлдэгчдийн наад зах нь тухайн аймагт бусад салбарыг дагуулаад явах 2-3 томоохон зээлдэгчдийг олж, бүх талаас дэмжих нь зарчмын ач холбогдолтой гэдгийг оролцогчид онцлон тэмдэглэж байна.

Мөн Аймгийн хэмжээний үйлдвэрлэлийн дулаан, уур, цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээг бий болгох, ингэж чадвал арилжааны банкуудын зүгээс үйлдвэрлэлийг, технологийг дэмжих зээл олгох боломж илүүтэй нэмэгдэхээр байгааг,  дэд бүтэц бүрдвэл зээлийн чанарт нөлөөлөх,  өөрийн эргэлтийн хөрөнгийг бүрдүүлж чадах, цаашдын шинээр ажлын байрыг бий болгох боломж байгааг иргэд санал нэгтэй байлаа.

Цаашид улсын төсвийн эх үүсвэртэй сумыг хөгжүүлэх зээлийн сан, ЖДҮ-ийн зээлүүдийг цаашдаа зөвхөн арилжааны банкуудаар дамжуулан олгож байх нь илүү өгөөжтэй, эргэн төлөлт сайтай байх болно гэдгийг Монголбанкны болон арилжааны банкуудын орон нутаг дахь салбар, хэлтсийн ажилтнууд тэмдэглэж байсныг анхааралдаа авлаа.

Мөн Баялгийн өгөөжийн тодорхой хэсгийг албан журмын үндсэн дээр хуулиар хүүхдийн болон өндөр насны хадгаламж хэлбэрээр банкинд хуримтлуулж, эдийн засгийг урт дунд хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болгох, ийм хадгаламж бий болсноор хүн амын ирээдүйн амьдралын баталгаа бий болно гэдэг санааг томилолтын явцад танилцуулж, зарим иргэд, банкныхан, бизнес эрхлэгчдийн анхааралд оруулсан байна.   

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top