x

Баянгол дүүрэг УБТЗ-ын Политехник коллежтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа  

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Баянгол-Залуудын хөгжил” арга хэмжээг хэрэгжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар төмөр замын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтохтой 3 жил хамтран ажиллах Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь Төмөр замын салбарын хүний нөөцийн эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан төмөр замын мэргэжлийн хүний нөөцийг хамтран бэлтгэх, судалгаа, шинжилгээний ажил хийж гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох асуудлаар хамтран ажиллах зорилготой юм.

Санамж бичиг байгуулах үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт суусан “Баянгол-Залуудын хөгжил” арга хэмжээний хүрээнд дүүргийнхээ залуучуудыг дэмжих, улс орны бүтээн байгуулалтад хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлээр хурдан сураад ажилтай, орлоготой болгох үүднээс дүүргийнхээ 25 хорооны залуучуудыг сургах санаачилга гаргасныг Улаанбаатар төмөр замын Политехник коллежийнхон хүлээн авч, ажил хэрэг болгож байгаад талархал илэрхийлье. Энэ хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 25 хорооноос нэг нэг хүүхэд сурах бөгөөд хороодын Засаг даргын Ажлын албаныхан иргэддээ мэдээллийг хүргэж байгаа. Дүүргийн зүгээс энэ хөтөлбөрт тухайн хороондоо амьдардаг хүүхдийг хамруулах шаардлага тавьж байна. Төлбөрийг “Баянгол-Залуудын хөгжил” хөтөлбөрөөс санхүүжүүлнэ” гэсэн юм.

Дараа нь Улаанбаатар төмөр замын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох “Төмөр замын боловсон хүчин бэлтгэх манай сургуулийн элсэлт 6 дугаар сарын 20-оос эхэлсэн. Долдугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Манай сургуулийн зүгээс ЭЕШ-тын шаардлагад нийцсэн хүүхдүүдээ авах юм. БГД-т Төмөр замын мэргэжлийн гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн Ган зам 20,  73 дугаар сургууль бий. Эдгээр сургуулийг төгссөн хүүхдүүд манай сургуульд сурахад давуу талтай байна” гээд дээрх санаачилгыг гаргасан Засаг даргад талархал илэрхийлсэн юм.  

Санамж бичгийг байгуулснаар Баянгол дүүргийн залуучууд Улаанбаатар төмөр замын Политехникийн коллежийн 1 жилийн мэргэжлийн боловсрол олгох Төмөр замын өртөөний жижүүр, Ачаа вагон хүлээлцэгч, Зүтгүүрийн туслах машинч, Илчит тэрэгний засварчин, Вагон үзэгч, засварчин, Зорчигчийн вагоны үйлчлэгч, Төмөр замын замчин, Цахилгааны монтёр зэрэг мэргэжлээр элсэн суралцах, цаашлаад амжилттай суралцаж төгссөн тохиолдолд ажлын байраар хангах боломж бүрдэнэ.

Мөн эхний ээлжинд суралцах залуучууд 2022 оны 09 дүгээр сараас эхлэн суралцаж эхлэх бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар төмөр замын Политехник коллеж болон элсэгчдийн хооронд гурвалсан гэрээг байгуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 10 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 18 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 27 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 48 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 49 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 21 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 41 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top