x

Дахин хоёр залуу нүх ухаж байгаад суурийн блоконд даруулж нас баржээ

"Барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдахгүй байна"

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос барилгын талбайд гарч буй ослуудын талаар хэвлэлийн хурал хийлээ. 

Өнгөрсөн долоо хоногт барилгын талбайд гарсан эмгэнэлт ослуудын шалтгаан нөхцөлийг үнэн зөв тодруулж, хохирогчдын гэр бүлд болон олон нийтэд бодит мэдээллийг хүргэн, хууль эрх зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхээр МҮЭ-ийн холбооноос ажлын хэсэг гаргажээ. 

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Өнгөрсөн долоо хоногт Номин Реалтор ХХК-ийн барьж буй "Силк Рөүд" 16 давхар орон сууцны барилга дээр өргөгч кран нурсны улмаас хоёр залуу газар дээрээ нас барж нэг хүн бэртсэн. Нэг өдрийн дараа Маршал таунд баригдаж байсан барилга дээр өргөгч нурж нэг залуу амиа алдаж, нэг залуу бэртсэн. Дөнгөж сая энэ мэдээллийг хийхийн өмнөхөн суурийн нүх ухаж байсан хоёр залуу суурийн блоконд даруулж нас барсан байна. Мэдэгдэж байгаа нь эдгээр ослууд болж байна. Гурав, дөрөвхөн хоногт таван залуу нас баржээ. Барилга болгон дээр осол гардаг нөхцөл байдал үүсээд байна. Барилгын компанийн захирлууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хувцас, малгай төдийхнөөр ойлгож, хариуцлагагүй хандаж байна. Наадам болохоос өмнө барилгын ажлаа дуусгая л гэдэг. Юун хөдөлмөрийн аюулгүй байдал. Залуучууд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ямар ч ойлголтгүй. Хий гэснийг нь л хийж байна. Шөнөжин өдөржин ажиллуулдаг. Ийм нөхцөл, байдлаас болж хүний алтан амь эрсдэж байна. Гэтэл үүнийг тоож байгаа хүн алга, найр наадам л ярьж байна. Засгийн газар энэ тал дээр арга хэмжээ авах хэрэгтэй. Залуучууд маань эрүүл ахуй, аюулгүй байдал хангаагүй газарт бүү ажил. Аминаас илүү ажил гэж үгүй. Барилгын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг сургуультай нь гэрээ хийгээд барилга дээр маш их ажиллуулдаг юм байна. Гэтэл аюулгүй орчинд ажиллах эрх нь ноцтой зөрчигдөж байна. Барилгын компаниуд хүний амиар тоглож ашиг хийхгүй. Мэргэжлийн хяналтын газар ажлаа хийгээч. Барилгын эзэд барилга дээрээ очиж ажиллах хэрэгтэй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 6 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 15 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 24 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 44 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 45 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 50 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 17 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 37 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top