x

Д.Батсүх: Наадмын жуулчдад зориулсан билетийг өөр хүн авах, дамлахаас сэргийлж холбогдох материалыг шаардаж байгаа

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхтэй Үндэсний их баяр наадмаар жуулчдад олгох билет болон энэ жил зохион байгуулах арга хэмжээний талаар ярилцлаа.

-Цар тахлын улмаас хоёр жил завсарласан Үндэсний их баяр наадам энэ жил өргөн дэлгэр болох нь гарцаагүй. Наадам бол жуулчдын хамгийн их сонирхдог арга хэмжээ. Энэ жилийн хувьд наадмын билетийг жуулчдад хэрхэн, яаж борлуулах вэ?

-Бид наадмын билетийн урьдчилсан захиалгыг аялал жуулчлалын компаниудаасаа авч байна. Жил бүр ижил аргачлалаар баяр наадмын жуулчдад зориулсан билетийг хуваарилдаг. Цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо 12 мянга орчим байдаг. Үүний 20 хувьтай тэнцэх хэмжээний буюу 2500-2800 билетийг жил бүр жуулчдад зориулан борлуулдаг. Хүсэлтийг цахимаар буюу info@tourism.ub.gov.mn е-мэйл хаягаар, мөн цаасан хэлбэрээр хүлээн авч байгаа. Мэйл хаягаар хүсэлт илгээх нь биеэр өгсөнтэй адилхан гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгох хэрэгтэй. Заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй. Зургадугаар сарын 29-н хүртэл урьдчилсан захиалгыг авна. Манай байгууллагад өмнө нь жилд 10-12 мянган билет худалдан авах хүсэлт ирж байсан. Энэ бол борлуулах боломжтой билетээс даруй тав дахин их тоо юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо хязгаартай учраас хүсэлт гаргасан хүн бүрд билет олгох боломж байдаггүй. Бид Аялал жуулчлалын холбоотой хамтарсан Ажлын хэсэг гаргаж, компаниудын хүсэлтийг харгалзан үзэж, үйл ажиллагаатай нь уялдуулж, билетийг хуваарилдаг. Ажлын хэсэг хүртээмжтэй, хүсэлт ирүүлсэн хүн бүрд аль болох билет олгохыг хичээдэг. Хүсэлт ирүүлсэн хувь хүн, компани гаднын жуулчин авчирч байна уу гэдгийг хамгийн гол шалгуур үзүүлэлт болгодог. Тиймээс хүсэлтийн хамт албан бичиг, онгоцны билетийн хугацаа, захиалга, зочид буудлын талаарх мэдээллийг авч байгаа. Энэ нь хүсэлт бодит эсэхийг шалгах, гаднын жуулчдад билетийг хүртээмжтэй байдлаар хуваарилах зорилготой.

Ер нь компаниуд болон хувь хүмүүстэй холбогдон ирж байгаа жуулчдад билет олгодог. Учир нь билетийн тоо цөөн, үзэх сонирхолтой хүний тоо их. Үүнтэй холбоотойгоор урьдчилж захиалга өгч, баталгаажуулсан жуулчдад л билетийг олгохоос өөр аргагүй. Энэ бол зөвхөн энэ жил хийж байгаа ажил биш. Сүүлийн 7-8 жил энэ аргачлалаар хуваарилалтаа хийж ирсэн.

-Тэгэхээр жуулчин бус, тухайн жуулчныг урьж авчирч байгаа иргэн, компани танайх руу албан бичиг явуулах нь байна, тийм үү?

-Тийм ээ, урьж байгаа иргэн, байгууллага л хүсэлт ирүүлнэ гэсэн үг. Энэ нь билетийн тоог гаргах, захиалгыг баталгаажуулахад баримт болох юм.

-Билетийн үнэ хэд гэж байгаа вэ?

-Наадмын төв комиссоос тогтоож өгсөн үнэ бол 25 ам.доллар дээр нэмэх нь 25 мянган төгрөг. Энэ бол сүүлийн жилүүдэд баримталж ирсэн үнэ. Тавцан засаж, нэмэлтээр цагаан сандал тавьж, суудлын тоог нэмдэг. Энэ билет өмнө нь 20 мянган төгрөг байсан, тэр хэвээрээ байгаа.

-Билет авах хүсэлт тав дахин олон ирдэг гэлээ. Тэгэхээр жуулчдад ямар шалгуураар билетийг олгох вэ?

-Хүсэлтийг харгалзан үзэж, бүгдэд хүртээмжтэй байх үүднээс хувьчилж олгодог. Өнгөрсөн жилүүдэд олон тоогоор захиалга өгч байгаа компаниудад билет олгохдоо тогтмол үйл ажиллагаа явуулсан эсэх, ажилчдын нийгмийн даатгал төлсөн байдал, татварын тайлан зэргийг харгалзаж үздэг байсан. Харин сүүлийн хоёр жил цар тахалтай байсан учраас эдгээрийг харгалзах боломжгүй болсон. Иймээс энэ жил БОАЖ-ын сайдын өгсөн чиглэлийн дагуу онгоцны билет болон зочид буудлын захиалгыг харгалзаж байгаа. Энэ нь жуулчдад л билетийг хүргэх зорилготой юм. Жуулчдын нэр барьж, билет авч, түүнийгээ цааш нь дамлан борлуулах эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг. Үүнийг салбарынхан маань бүрэн ойлгож байгаа.

-Одоогийн байдлаар хэчнээн хүсэлт ирээд байна вэ?

-Дөрөвдүгээр сараас эхлэн хүсэлт ирсэн. Зургадугаар сарын 29-н хүртэл хүсэлтийг авна. Үүнээс хойш Ажлын хэсэг хуваарилалт хийнэ.

-Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Дээлтэй Монгол” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд тус наадмыг ямар онцлогтой зохион байгуулах вэ?

-“Дээлтэй Монгол” наадам бол үндэсний соёлоороо бахархах бахархлын өдөр. Засгийн газрын тогтоолоор долдугаар сарын 9-нийг Үндэсний хувцасны өдөр болгон зарласантай холбоотойгоор тус өдөр “Дээлтэй Монгол” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Энэ жилийн хувьд наадмын цар хүрээ өргөн болохоор байгаа. Өмнө нь Нийслэлийн Аялал жуулчлалын газар дангаараа зохион байгуулдаг байсан бол энэ жил Соёлын яам, мэргэжлийн урлагийн байгууллагын дэмжлэгтэйгээр илүү өргөн дэлгэр зохион байгуулна. Мөн орон нутгаас хүмүүс оролцохоор эхнээсээ хүсэлтээ ирүүлээд байна. Өмнө нь долдугаар сарын 10-нд зохион байгуулдаг байсан нь Төрийн хүндэтгэлийн тоглолттой давхацдаг учраас уран бүтээлчдийн оролцоо бага байсан. Энэ жилийн хувьд долдугаар сарын 9-н болгосноор өргөн хүрээнд болохоор байгаа. Есөн дүүргийн иргэдийн парад алхана. Түүнчлэн шилдэг дүүрэг, сайхан хувцастай хос, шилдэг дизайнер гэх мэт олон номинациар шилдгийг шалгаруулна.

-Нийслэлийн Аялал жуулчлалын газраас энэ жил жуулчид төдийгүй Улаанбаатар хотынхоо иргэдэд зориулсан ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Наймдугаар сарын 6, 7-нд “Хүрээ цам-Даншиг наадам” шашин соёлын наадмыг зохион байгуулна. Энэ нь Үндэсний их баяр наадмын дараа орох аялал жуулчлалын томоохон арга хэмжээ. Үүний дараа “UB food” олон улсын хоолны фестивалийг зохион байгуулна. Мөн олон улсын явган аяллын фестивалийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд Япон, Солонгосоос алхагч жуулчид ирж, гурван улсын хамтарсан фестивалийг Тэрэлжид зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн Япон, Солонгос Улсын соёлын наадам, “Хийморь” олон улсын морьт харвааны дэлхийн аваргын тэмцээн, Шонхрын баяр, “Уухай” шагайн харвааны наадам гэх мэтчилэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр арга хэмжээний зорилго нь жуулчдыг татах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, үзэж харах зүйлийг нэмэгдүүлэх юм. Мөн салбарын үйл ажиллагаа, тэмцээн уралдаан, өв соёл тээсэн иргэд, тамирчдаа дэмжих зорилготой.

-Одоогийн байдлаар хэчнээн жуулчин Улаанбаатар хотод ирээд байна вэ. Цаашид хэчнээн жуулчин ирэх төлөвтэй байна вэ?

-Өнгөрсөн хоёрдугаар сард хил нээснийг зарласнаас хойш улсын хэмжээнд тавдугаар таван сарын байдлаар 40 мянга гаруй жуулчин ирсэн. Энэ жил олон жуулчин ирэх төлөвтэй байна. Олон улсын нислэгийн тоо нэмэгдэхээр байна. Ялангуяа Монгол-Солонгосын хооронд олон улсын нислэг өссөн. Япон,  Герман, Турк рүү нислэгийн давтамжийн тоо нэмэгдэж байгаа. БНСУ-ын жуулчид зургадугаар сарын 1-нээс Монголд визгүй зорчих болсон. Энэ нь жуулчдыг татаж байгаа. Мөн манай салбарынхан Япон, БНСУ-д сурталчилгааны ажлууд, компаниуд хоорондын гэрээ, хэлцлүүдийг өндөр түвшинд хийсэн нь үр өгөөжөө өгнө. Түүнчлэн Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаа.

Цаашид гадаад сурталчилгаа, маркетингаар жуулчдыг татах, Монголын аялал жуулчлалыг хүмүүст хүргэх талаар багагүй ажлуудыг төлөвлөж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 29 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 37 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 46 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 7 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 8 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 13 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 40 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 0 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top