x

МИАТ-д татаас өгч, агаарын тээврийн компаниудад хөнгөлөлттэй зээл олгоно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "МИАТ ТӨХК "Boeing 767" гэсэн онгоцтой. Энэ онгоц өөрийнх нь бүрэн өмч болоогүй. Тэд дотоод нөөц бололцоогоор 4.5 сая ам.долларыг АНУ-ын банкинд төлснөөр бүрэн эзэмшлээ. Санхүүгийн нөөц бололцоог онгоцныхоо төлбөрт хийсэн тул хүндрэл учирч болзошгүй учир татаас өгнө" гэлээ. 

  • Агаарын тээвэрлэгч компаниуд цар тахлын улмаас хүнд байдалд орсон учир дотоодын агаарын тээврийн компаниудад хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг гаргасан байна. Шаардагдах санхжүүжилт болох 145 тэрбум төгрөгийг 10 их наядын хөтөлбөрөөс санхүүжүүлэхээр болжээ. ААН-үүд зээл авахдаа хөтөлбөрийн болон банкны шаардлагыг хангасан тохиолдолд авах аж. Аялал жуулчлал эхэлж, цаашид өсөн нэмэгдэж байгаа учир ААН-үүдээ ингэж дэмжих нь зөв гэдгийг Л.Халтар сайд онцоллоо.

  • Хөвсгөлийн Мөрөн хот, Өмнөговийн Даланзадгад дахь онгоцны буудлуудыг төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчилнэ. Харин Улаангом, Чойбалсан, Ховдын онгоцны буудлуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэчлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтсон байна.

  • Ганцмод-Гашуунсухайт боомтод автомат тээврийн туршилтыг эхлүүлэхээр боллоо. Ингэснээр нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэх боломжтой аж. Ерөнхий сайд тус тээврийн туршилтыг долдугаар сарын 5-ны дотор эхлүүлэхийг үүрэгдлээ. Цаашид энэхүү тээврийг Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод нэвтрүүлнэ. Үүнийг жолоочгүй тээвэр гэж нэрлэж байгаа юм.

  • Чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх албан даалгаврыг Ерөнхий сайд холбогдох албаныханд өглөө.

  • Аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд МИАТ ТӨХК-д татаас өгнө. Европоос ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тоог 17 болгох аж. Шаардагдах санхүүжилт болох 4.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 28 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 37 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 46 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 6 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 7 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 12 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 39 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 59 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top