x

"Улаанбаатарын гудамж, автобусны буудлын тохижилтод орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх боломжтой"

Хотын дарга Д.Сумъяабазар “Жэй Си Деко Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Ком Ланфранчиг өчигдөр хүлээн авч уулзжээ.

“Жэй Си Деко Монголиа” ХХК нь 80 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг, автобусны зогсоолын байгууламж, гудамжны мэдээллийн байгууламжийн угсралт, өдөр тутмын арчилгаа цэвэрлэгээ, бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажилладаг томоохон сурталчилгааны компани юм. Тус компани нь Улаанбаатар хотын төвийн автобусны 210 буудал, мэдээллийн байгууламжуудын цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, хотын өнгө үзэмж, тохижилтын ажлыг гүйцэтгэж, иргэд, жуулчдын тав тухтай байдлыг хангахад хувь нэмрээ оруулан ажилладаг.

Уулзалтын үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эрхтэй болсон. Мөн нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлж, тав тухтай байдлыг хангахад онцгой анхаарч байгаа. Энэ ажлыг хувийн хэвшилтэй хамтарч хийнэ” гэв.

Харин “Жэй Си Деко Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Ком Ланфранчи "Улаанбаатар хотод гудамжны байгууламж, автобусны буудлын тохижилтоор дамжуулж олон улсад хэрэгжиж буй орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх боломжтой" гэв.

Талууд автобусны буудлын тохижилт, нийслэлд тохирох шийдлүүдийн талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба /УБЗАА/-тай хамтран судлахаар тохирчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 21 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 30 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 39 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 59 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 0 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 5 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 32 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 52 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top