x

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Францын төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа

Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Сэбастиан Сүрүн, Францын үндэсний үхэр, хонины аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн холбоо, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Франц улс нь хүнсний аюулгүй байдал болон өндөр ашиг шимт мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэх байр суурьтай байдаг. Тиймээс тус улсаас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж буй туршлагыг судалж, тэр дундаа өндөр ашиг шимт сүү, махны чиглэлийн үхэр, хонины аж ахуйг эрхлэх чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Францын талаас манай орны гол онцлог болсон нүүдлийн, бэлчээрийн мал аж ахуй эрхэлж буй арга туршлагыг судлах сонирхолтой байгаагаа ч илэрхийлэв.

Бидний өнөөдрийн уулзалт онцлог цаг үед буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр УИХ-аар батлагдсан энэ үетэй таарч байгаа юм. Манай улс ирэх 5 жилийн хугацаанд мал аж ахуй, газар тариалангийн гаралтай 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох цаашлаад экспортлогч болох томоохон амбицыг дэвшүүлж, улс орон даяар хөдөлгөөн болгон зарлаад буй. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд мах, сүүний чиглэлийн 100 мянган цэвэр үүлдрийн үхэр шаардлагатай. Мөн газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг загвар болгон хөгжүүлэхэд Францын талтай хамтран ажиллахад нээлттэй байгаа илэрхийллээ. Энэ ажлыг бид ойрын хугацаанд ажил хэрэг болгох боломжтой юм. Түүнчлэн уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаас гаралтай махан бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах сонирхолтой байгаагаа ч хэллээ.

Европт хамгийн томд тооцогдох "Мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн" (Сомме дэ Элваж) Франц улсад энэ оны 10-р сард болно. Энэ үзэсгэлэнд манай улс хүндэт зочин орноор оролцох бөгөөд биднийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр айлчилж, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа нэг шат ахиулахыг урьж албан ёсны урилгаа гардуулан өглөө.

Үзэсгэлэнгийн үеэр 2013 онд байгуулсан “Монгол Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулахаар тохиролцов гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 19 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 28 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 37 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 57 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 58 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 3 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 30 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 50 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top