x

Ө.Сумъяабаатар: Гэмтлийн эмнэлгийн 1,5 км замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 эгнээ болгож, өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ

Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1,566 км замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажил эхлээд байна.  

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр (2022.06.21) Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ш.Батмөнх, Зам тээврийн хөгжлийн төв болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан мөн “Хөвчийн зам” ХХК-ийн удирдлагууд зам засварын ажил хэрхэн хийгдэх талаар мэдээлэл өглөө.  

Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1,566 км зам нь 3 метр өргөнтэй 4 эгнээ авто зам, 2 талдаа гэрэлтүүлэгтэй 1,5 м өргөнтэй явган замтай байхаар зураг төсөв нь хийгдсэн бөгөөд замын трассын дагуу нийт нөхөн олговортой чөлөөлөгдөх 18 нэгж талбар байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан газар чөлөөлөлтийн ажил дээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудтай зөвшилцөх, үнэлгээ хийх ажлыг үе шаттайгаар хийж байгаа юм.  

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Баянгол дүүрэгт 2021-2022 онд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өглөө.

Тэрээр “Баянгол дүүрэгт 2021 онд Улсын төсвийн 28,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 багц замын ажил хийгдэж эхэлсэн. Энэ төсвийг манай дүүргээс УИХ-д сонгогдсон Ж.Ганбаатар гишүүн Улсын төсөвт суулгуулж өгсөн. 2021 онд эхэлсэн 6 багц замын ажил өнгөрсөн онд 70 орчим хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн бөгөөд гэр хороололд 3 км орчим, орон сууцны хороолол дунд 9 км орчим, үлдсэн 10 км замыг өргөтгөж засах ажилд зарцуулсан. Мөн өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд 11,000 м2 автомашины зогсоолыг байгуулсан бөгөөд үлдсэн ажлууд он дамжин хийгдэж байна. Яг одоо хийгдэж байгаа Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх энэ замын ажил 1,5 км бол өнгөрсөн жил Модны 2-т хийгдсэн дөрвөн эгнээ зам нь 1,1 км урттай. Гэмтлийн зам ашиглалтад орчихвол өнгөрсөн онд хийгдсэн Модны-2-ын замтай нийлээд манай дүүрэг 2,7 орчим км, дөрвөн эгнээ шинэ замтай болж байгаа юм. Үүнийг дагаад Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөний ачаалал, түгжрэл буурна” хэмээн онцолсон юм.

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ш.Батмөнх “Замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбоотойгоор Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албаны холбогдох байгууллагуудтай хамтран зөвшилцсөний үндсэн дээр цаг тухай бүрт нь холбогдох арга хэмжээг авч ажиллана. Тухайлбал, замыг бүтэн хаавал бусад төв болон туслах замуудад ачаалал өгөхөөр харагдаж байгаа учраас Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1,566 км замыг хэсэгчилж хаахаар төлөвлөж байна. Өдрийн цагаар хаалаа гэхэд жолооч нарт аль болох ачаалал үүсгэхгүйгээр 24-48 цагаас хэтрүүлэхгүйгээр хэсэгчилж хаана. Ингэхдээ иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тэмдэг тэмдэглэгээ тавьж хөдөлгөөнийг зохицуулах болно” гэв.

Дашрамд, дээрх ажлын хүрээнд замын трасст орсон зөвшөөрөлгүй барьсан газрын зөрчлүүдийг чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Чингүнжавын гудамж талаас 700 метр орчим хайс хашааг татуулж барилгын ажлын талбайг бэлтгэж байна.

Мөн гүйцэтгэгч компанийнхан Жамсранжавын гудамжны өргөтгөл шинэчлэлтийн ажлыг график төлөвлөгөөний дагуу 9 дүгээр сарын 30-ны дотор хүлээлгэж өгөхөөр Захиалагч, гүйцэтгэгч талууд зөвшилцөн гэрээт ажлыг хийх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 23 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 31 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 40 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 1 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 2 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 7 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 34 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 54 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top