x

Талийгаачийн ax: Дүүг маань хэвтүүлж байгаад гэдсэн дээгүүр нь гүйчихсэн байх

Үе үеийн армийн удирдлагууд "Цэргийн ангид нэгнийгээ дэглэх асуудал огт байдаггүй" гэж ам бардаж хэлдэг. Гэсэн ч хугацаат цэргийн алба хаагчдыг яргалдаг хуучин нийгмийн үзэгдэл ардчилсан нийгэмд ч амь бөхтэй оршсоор л байна. Үүний нотолгоо нь эрүүл мэндийн үзлэгт тэнцэж цэргийн албанд мордсон залуус нас барах тохиолдол тасрахгүй байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэргийн алба хаагч “Н"-ын ходоод нь задарч эмнэлэгт хүргэгдсэн ч амь насаа алдсан хэрэг энэ сарын 16-ны өдөр гарлаа. Талийгаач өнгөрсөн тавдугаар сард цэргийн албанд татагдсан бөгөөд 40 гаруйхан хоногийн дараа амьсгал хураажээ. ЦЕГ-ын зүгээс "Задлан шинжилгээний хариу гараагүй байна" гэхээс өөр мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байгаа юм.


Бид талийгаачийн ахтай ярилцлаа.

-Танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-Цэргийн алба хаахаар мордсон дүүгийн маань ходоод задарсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн.

Ходоодыг нь тайрсан ч хугацаа алдсан гэх оноштойгоор амьсгал хураалаа. Тус ангийн удирдлагуудын зүгээс гаднын нөлөөгүй гэх дүгнэлтийг урьдчилсан байдлаар хэлээд сууж байна. Миний дүүд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал байгаагүй. Өвчин хэлдэггүй, эм тарианаас хол, цоо эрүүл хүүхэд цэрэгт явсан юм. Гэр бүлийнхэн, найз нөхөд нь үүнийг гэрчилнэ.

-Ар гэрийнхэн нь талийгаачтай сүүлд хэзээ уулзсан бэ?

-Тангаргийн баяраар өвөө нь хоёр дүүгийнх нь хамт очиж уулзсан. Өвдсөн зовсон шинж огт ажиглагдаагүй. Малгайгаа өвөөгийнхөө толгой дээр нь тавьж хамт зургаа даруулаад л, хоёр дүүгээ тэвэрч үнсээд л, инээж хөхрөөд сууж байлаа.

Тухайн өдрийн 16:00 цагийн алдад л цэргийн алба хааж байгаадаа сэтгэл хангалуун байсан юм. Энэ үйл явдлаас зургаан цагийн дараа буюу 22:00 цагийн орчимд бие нь эрс муудаж ангийнхаа эмнэлэгт хэвтсэн юм билээ.

16:00-22:00 цагийн хооронд л ямар нэгэн асуудал болсон гэж хардаж байгаа. Ангийн эмч нар нь эхлээд хоолны хордлого гэх оношийг тавьсан юм билээ. Гэсэн ч биеийн байдал нь огцом муудаж Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн.

-Эмч нарын зүгээс ходоод задарсан шалтгааныг яаж тайлбарлаж байна вэ?

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаас өмнө тайлбар өгөх боломжгүй гэх байр суурийг илэрхийлж байна лээ. Дүүгээ эмнэлэгт хэвтэж байгааг нь харахад шарх, сорви харагдаагүй. Мэс ажилбар хийсэн эмч нарын зүгээс "Ходоодыг нь тайрахаас арга байсангүй" гээд гарч ирж байсан. Тухайн өдөр идсэн хоол нь хэвээрээ л байна лээ. Эрүүл ухаанаар бодоход хордлого аваад задардаг ходоод гэж байхгүй биз дээ.

-Та хугацаа алдсан гэх зүйлийг онцолж байна. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Цэргийн ангийн эмч нар нь оношоо зөв тодорхойлж шуурхай арга хэмжээ авсан бол миний дүү амьд гарах боломж байсан. Ходоод нь задраад удсан учраас дотор эрхтнүүддээ нөлөөлөөд нас барсан.

-Эрүүл мэндийн үзлэгт тэнцээд алба хаахаар явсан залуугийн ходоод задарсан шалтгааныг ангийн удирдлагууд нь юу гэж тайлбарлаж байна вэ?

-Ангийн удирдлагуудын зүгээс салатнаас хордсон гэж хэлж байна лээ. Эрүүл саруул хүүхэд салат идээд л ходоод нь задарна гэж байхгүй.

Мэргэжлийн эмч нараас тодруулахад архаг хууч өвчтэй, ходоодны шархлаатай хүний ходоод ингэж задарна гэх байр суурийг хэлж байна лээ. Ходоодны шархтай хүүхэд эрүүл мэндийн үзлэгт тэнцээд цэргийн алба хаана гэж байхгүй шүү дээ. Үүнд гадны нөлөө байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг л хүлээж байна.

-Та бүхэн тухайн ангийн камерыг шалгаж үзсэн үү?

-Зодоон нүдээний асуудал огт байхгүй гэдгийг ангийн удирдлагууд хэлсэн. Тухайн үеийн камерын бичлэгийг нь ч үзсэн. Зодолдож байгаа юм анзаарагдаагүй. Камерын өмнө хүн зодоод зогсож байна ч гэж юу байх билээ. Тухайн цэргийн ангид 16 камер байдаг юм билээ. Үүний хоёр нь ажиллахгүй байсан.

-Та өөрөө цэргийн алба хаасан уу. Тухайн үед дэглэлт байв уу?

-Би 2003 онд цэргийн алба хаасан. Цэрэгт дэглэлт байцаг. Цэргийн алба хаасан хэн ч үүнийг хүлээн зөвшөөрнө. Намайг алба хааж байхад газар хэвтүүлж байгаад л гэдсэн дээгүүр гүйчихдэг байсан. Миний дүүгийн гэдсэн дээгүүр гүйчихсэн юм болов уу гэж хардаж байна. Ажил хийж ар гэрээ авч явах дүү маань өөд болчихлоо. Гомдолтой байна.


ИХ ЭМЧ Б.ЗОЛБОО: ХҮНИЙ ХОДООД ГАДНЫ НӨЛӨӨТЭЙГӨӨР Л ЗАДАРНА

Ходоод задрах шалтгааны талаар их эмч Б.Золбоогоос тодрууллаа.

-Хүний ходоод задрах ямар шалтгаанууд байдаг юм бэ?

-Ходоодны хорт хавдар эцсийн шатандаа орсон бол цоорч болно. Задарна гэсэн ойлголт бараг байхгүй. Ийм үед хүнс идэх ямар ч боломжгүй. Хүний ходоод гаднын нөлөөтэйгөөр л задарна. Хоол идсэн үед гаднаас нь цохих ч юм уу тийм нөлөөгөөр л хагарах боломжтой. Нэг бол хийжүүлсэн ундааг их хэмжээгээр уусан даруйдаа гаа хэрэглэсэн бол цоорч болно.


ШИНЭ ЦЭРГҮҮДЭД ИХ ХЭМЖЭЭНИЙ УС УУЛГАЖ БАЙГААД ГЭДЭС РҮҮ ЦОХИДОГ ГЭВ

Шинэ цэргүүдийг ил харагдах шарх үлдээхгүйгээр зодож битүү гэмтэл учруулдаг, яргалдаг, ар гэрийнхнээс нь мөнгө нэхдэг гэх зэрэг дарамт цаг тутам учирдгийг цэргийн алба хаасан хэн бүхэн л онцолж байна. Шинэ цэргүүдэд цаг тутам сэтгэл санааны дарамт үзүүлж, ёс бус харилцаа үүсгэдэг, шийтгэдэг талаар ХЭҮК-оос гаргасан 2021 оны илтгэлд ч тодорхой дурджээ.

Тодруулбал, Жанжин штабын ... дүгээр ангийн нэр бүхий гурван алба хаагч үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн шалтгаанаар хугацаат цэргийн 17 алба хаагчийг 2020 оны...сараас 2021 оны .... cap хүртэл дүрмийн бус харьцаж, их хэмжээгээр ус уулгах, нэгийг нөгөөгөөр нь цохиулах. суниалгах, бөөлжүүлэх зэргээр дүрмийн бус аргаар шийтгэсэн...

...Зэвсэгт хүчинд ... Цэргүүдийг жагсаалаас хоцорсон, тамхи татахгүй газар тамхи татсан. цэвэрлэгээ муу хийсэн. цэргүүд хоорондоо муудалцсан зэрэг шалтгаанаар алгадах, шанаа, цээжинд цохих, ус уулгах, суниалгах зэргээр дүрмийн бусаар харьцаж шийтгэсэн...

2021 оны .. дугаар сарын ..-ны өдөр унтлагын цаг болчихсон бүх цэргүүд амрах гэж байхад дэслэгч ... нэлээд согтуу орж ирээд соёл амралтын өрөөнд нэр бүхий 15 цэргийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад яриа хийсэн. Нүүрэн талын эгнээнд талийгаач сууж байсан ба дэслэгч ...хуруугаараа зааж босох команд өгсөн тэгээд нэг шанаа авч чадах уу гэж талийгаачаас асуусан боловч талийгаач дуугүй зогсоод байсан. гэтэл элгэн тус газар 2-3 удаа хүчтэй цохиод, тонгойх зуур нүүрэн тус газар өшиглөсөн, талийгаач босоод ирэхэд нь дахин нүүр рүү нь хүчтэй 2-3 удаа цохих үед хойшоо унаад дахиж босож ирээгүй. Ингээд 10 минутын дараа эмч дуудсан. Дэслэгч ... өмнө нь согтуу хэд хэдэн удаа цэргийн анги байрлал дээр явж байдаг байсан...

...Эхэндээ 100 шинэ цэрэг байлаа гэхэд бүгд л ямар нэгэн байдлаар дарамтад өртдөг... Ялангуяа шинэхэн офицерууд ахлагчдаа, ахлагчид хал цэргүүдийг, хал цэргүүд шинэ цэргээ дарамталдаг.. Гол нь халуудыг шинэ цэргүүдээ сайн сургахгүй байна гээд зодно... цустай нь хутгана шүү дээ. тэгээд л маргааш нь халуунд шинэ цэргүүдийг дарамтална.. Алчуураар гараа ороож байгаад нүүр рүү цохино, тэгэхээр нүүр ам хавдахгүй, ул мөр үлддэггүй... Мөн алчуур эрчлэн ороож байгаад толгой руу шавхуурдахад чих дүүрээд л. толгой манараад л ухаан алдсан байдаг... Нэг удаа шавхуурдахад ухаан алдаагүй “шийртэй’ нөхрийг ухаан алдтал нь шавхуурдана. Үүнийг нь "хоохордох" гэдэг.

Ёстой аймаар шүү дээ, шавхуурдуулсны дараа хэдэн өдөр толгой өвдөж, дүйнгэтээд чих шуугиад байдаг юм билээ. Мөн "тугны иш" гэдэг дэглэлт байдаг. Тэр нь rap дээр нь тулж хэвтүүлээд өгзөг рүү нь гуталны өсгийгөөр цохих, эсвэл тугны иш шиг бүдүүн модон саваагаар цохидог. Тэгж цохиулсан хүн зүгээр зогсох аргагүй, маш их өвдөөд байж ядаад дороо дэвхцэх. эсвэл хаашаа ч хамаагүй хар тэнхээгээрээ гүйж өгнө дөө... Бас том сав. аягаар дүүрэн цай эсвэл хоолоор шахаад бүсийг нь чангалчихдаг. тэгээд тамхи татуулах, эсвэл хоолны дараа шууд нэг км орчим газарт гүйлгэнэ, тэгэхээр шууд бөөлжинө шүү дээ.. зарим нь өмдөндөө "авчихна", тэгэхээр нь дахиад л зодно.. Бойтог цэргүүд л их дарамтлуулна" гэх зэргээр тайланд тусгажээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом буурчээ 54 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 2 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 1 цаг 9 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 1 цаг 18 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 1 цаг 26 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 3 цаг 29 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 3 цаг 47 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 5 цаг 1 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 5 цаг 6 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 6 цаг 5 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 6 цаг 9 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 6 цаг 33 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 6 цаг 36 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 6 цаг 39 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 6 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 6 цаг 59 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top