x

АНУ-ын соёлын нээлттэй өдөрлөг олон нийтэд үнэ төлбөргүй хүрч байна

Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас Монгол-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярыг тэмдэглэж “Америкийн өдрүүд” соёл урлагийн цуврал арга хэмжээг энэ сарын 15-наас 30-ны хооронд зохион байгуулж буй юм.

Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр Америкийн хоолны соёлыг сурталчлах өдөрлөг болж байна.

Харин маргааш Элчин сайдын яамнаас удирдан явуулдаг соёлын хөтөлбөрүүдийн танилцуулга болоод Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн төслүүд, Кино урлагийн солилцооны хөтөлбөрийн оролцогч төгсөгчдийн яриа, Тайзны урлагийн солилцооны хөтөлбөрийн оролцогчид (1beat, American Music Abroad), Open Mic: Яруу найргийн цаг зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн зургадугаар сарын 23-нд Англи хэл, Мэргэжлийн солилцооны хөтөлбөрүүд зохиогдох аж. Тодруулбал,

12:00-17:00 Төгсөгчдийн холбоодын танилцуулга (LEAD хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, FLEX хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, Америкт төгсөгчдийн холбоо – MASA)

13:00-15:00 Англи хэлний хөтөлбөрийн танилцуулга (Англи хэл суралцагч, багш нарт зориулав): MOOC цахим хичээлүүд, тоглоом, дуу хөгжим, англи хэлний багш нарт зориулсан гарын авлага, вебинар, Facebook LIVE, YouTube сувгийн хичээлүүд

15:00-17:00 Мэргэжлийн солилцооны хөтөлбөр: Хюберт Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, төгсөгчийн яриа болох юм байна.

Зургадугаар сарын 24-ний өдөр Америкт суралцъя – Боловсролын хөтөлбөрүүд, Консулын мэдээлэл сэдвийн хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

12:00-13:30 ЭСЯ-наас удирдан явуулдаг боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн танилцуулга: Фулбрайт, UGRAD, SUSI, TechGirls

13:30-14:00 Ахлах ангийн сурагчдад зориулсан FLEX солилцооны хөтөлбөрийн танилцуулга

14:00-15:00 ЭСЯ-ны Консулын хэлтсийн яриа зохиогдох ажээ.

Харин 26-30-ны өдрүүдэд АНУ-ын Цэргийн хамтлагийн тоглолт болох юм байна. Тодруулбал, 26-ны өдөр Сүхбаатарын талбайд зохиогдох уг тоглолт 28-ны өдөр Дархан хотын “Залуучууд театр”-т, 30-ны өдөр Улаанбаатар хот дахь Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнд мөн болох ажээ.

Улаанбаатар дахь Америкийн соёл мэдээллийн төвд болох эдгээр арга хэмжээ нь Дархан, Сайншанд, Ховд, Улаангом дахь Америкийн соёл мэдээллийн төвүүдэд давхар зохион байгуулагдах юм байна.

АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулж буй тус арга хэмжээний хүрээнд энэ сарын 15-19-ний хооронд Америкийн баримтат кино өдрүүдийг Тэнгис кино театрт зохион байгуулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 21 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 30 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 39 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 59 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 0 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 5 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 32 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 52 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top