x

Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын ажил эхэлжээ

Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалт эхэлсэн бөгөөд одоогоор 30 гаруй км газарт хөрс хуулж, ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг Гүйцэтгэгч Тэгш плант ХХК-ийнхан мэдээллээ.

Чингис- Дадал сум чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл Чингис-Бэрх хот хүртэлх 50 км авто замыг Наранбулаг-хан ХХК гүйцэтгэж байна. Гэрээгээр 2022 оны 10 дугаар сарын 30-нд дуусгаж хүлээлгэж өгөх хуваарьтай ч ирэх 7 дугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа талаар гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцууллаа.

Мөн Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл 130 км зам барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ оноос хоёр багц хэсгээр хэрэгжүүлж эхэлж байна. Багц-1 хэсэг буюу 68.6 км авто замын гүйцэтгэгчээр Наранбулаг-хан ХХК ажиллаж байна. Тус компани энэ оны 4 дүгээр сард ажлаа эхлүүлж 20 гаруй км-т хөрс хуулалт, 15 км-т далангийн ажлыг хийгээд байна. 2022 ондоо багтаан эхний 30 хүртэлх км авто замын нэгдүгээр үеийн асфальт бетон хучилтын ажлыг хийхээр төлөвлөжээ.

Наранбулаг-хан ХХК нь өмнө нь Чингис-Бэрхийн 20 км ажлыг гэрээгээр 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч жилийн хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өгч байсан туршлагатай компани юм.

Дараа нь Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130 км-ын Багц 2 хэсэг буюу 62 км авто зам барилгын ажлын талбайд ажиллалаа. Тус замын гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК ажиллаж байна. 5 дугаар сараас нүүлгэн шилжүүлэлт, бэлтгэл ажлаа хангаж, зам барилгын ажлаа эхлүүлжээ.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд хэрэгжиж эхэлж буй Норовлин-Баян Уул чиглэлийн 68.3 км авто замын барилгын ажилтай танилцлаа. Гүйцэтгэгч байгууллагаар “Монгол зам” ХХК ажиллаж байна. Тус компанийнхан тавдугаар сарын сүүлчээс бэлтгэл хангаж, үндсэн зам барилгын ажлыг эхэлж, хөрс хуулалт, далангийн ажлыг гүйцэтгэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Норовлин сумын Засаг даргын орлогч Б.Одхүүтэй уулзаж замын компаниудын карьерын ажилд сум орон нутгаас тусалж, асуудлыг шуурхай шийдвэрлэн хамтран ажиллахыг хүсэв. Мөн тус сумын нутаг дэвсгэрт авто замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа Мотор сервис ХХК, Монгол зам ХХК-д орон нутгийн иргэдийг холбож, ажиллах хүч нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг хэллээ.

Хэнтий аймгийн Дадал сумын төв доторх 3.5 км бетон хучилттай авто замын барилгын ажил эхэлсэн. Тус замын гүйцэтгэгч Идэр ширэгү ХХК-ийн инженер техникийн ажилчид болон машин механизмийн нүүлгэн шилжүүлэлтийн ажил бүрэн дуусаж зам барилгын газар шорооны ажил 35 хувьтай явагдаж байна.

ХЭНТИЙН АЙМАГ УЛСЫН ЧАНАРТАЙ 726.1 КМ АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭТЭЙ

Хэнтий аймаг нь Монгол Улсын зүүн бүсийн аялал жуулчлалын гол бүс нутаг. Түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буй тус аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай таван чиглэлийн 726.1 км авто зам, замын байгууламж байна. Үүний 372.1 км хатуу хучилттай, 189.0 км хайрган хучилттай, 165.0 км байгалийн хөрсөн авто зам ашиглагдаж байна.

Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Жаргалтхаан, Хэрлэн, Мөрөн, Цэнхэрмандал сум хатуу хучилттай улсын чанартай авто замаар холбогдсон. Батноров, Баян-Овоо, Норовлин сумд энэ жил эхэлж буй авто замын бүтээн байгуулалтын хүрээнд удахгүй хатуу хучилтгүй авто замаар холбогдоно.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дэх улсын чанартай 5 чиглэлийн 726.1 км авто зам, замын байгууламжыг “Харгуй” ТӨХК хариуцан байнгын бэлэн байдлыг хангуулж засвар арчлалтын ажлыг гүйцэтгэж байна. Энэ оны засварын ажил график төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 21 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 39 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 59 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 0 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 5 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 32 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 52 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top