x

С.Батсайхан: 14 байршилд борооны ус тогтдог хэвээрээ, усыг машинаар соруулж авч байна

Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг, авто замын  борооны ус зайлуулах шугам, сүлжээг хариуцан ажилладаг. Үерийн эрсдэл үүссэн үед хэрхэн ажиллаж байгаа болон Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй зам, байршлуудын талаар тус газрын ерөнхий инженер С.Батсайхантай ярилцлаа.

-Өдгөө Улаанбаатар хотод хэдэн км ус зайлуулах шугам байна вэ. Цаашид хэд болгон нэмэгдүүлбэл хот усанд автахгүй байх боломжтой вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд замын ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ бий. Эдгээрийн арчлалт, цэвэрлэгээг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ жил бүр тогтмол хийж гүйцэтгэдэг. Улаанбаатар хотын Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд 461 км урт ус зайлуулах шугам хоолойг шинээр барьж, байгуулах шаардлагатай гэж төлөвлөсөн. Эдгээрийг барьж, байгуулбал ус тогтох, үерлэх асуудал бүрэн шийдэгдэх боломжтой  гэж үзэж буй. Үүнийг 2040 он хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.

-Өнгөрсөн бямба гаригт орсон борооноор хаана, ямар байршлууд үерт автсан бэ?

-Зургаадугаар сарын 18-ны 19:30 цагаас зургаадугаар сарын 19-ний шөнийн 04:00 цагийн хооронд Геодези, усны барилга, байгууламжийн газарт 35 удаагийн үерийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд ус соруулах таван машин, бригад, 25 засварчин, таван инженер, техникийн ажилчид ажилласан. Нийт 3,000 тонн гаруй усыг сорж зайлуулсан. Эдгээрээс хамгийн их асуудал үүссэн цэг нь Тахилтын замаас 22-ын товчооны нүхэн гарц хүртэл их хэмжээний үерийн ус хуримтлагдсан байдалтай буюу тус замаар зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн юм.

Ийнхүү тус байршилд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын газар, Тохижилт, үйлчилгээний хэлтэс болон Геодези, усны барилга, байгууламжийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллалаа. Ингэхдээ хоёр ус соруулах машин, цагт 300-600 метр куб ус соруулах хүчин чадалтай хоёр насос ажиллуулж, хөдөлгөөнийг нээн хэвийн байдалд оруулсан.

-Үерийн улирал эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хэр хангасан байсан бэ?

-Бид шугам, хоолойны цэвэрлэгээний ажлыг тогтмол хийж гүйцэтгэдэг. Үүний дагуу 15-20 хүний бүрэлдэхүүнтэйгээр шугам, хоолой цэвэрлэх ажлыг эхлүүлэн 80 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Мөн алслагдсан зам, сувагтай хэсгүүд, нүхэн гарцын шугам хоолойг бүрэн цэвэрлэж, бэлтгэл ажил бүрэн хангасан байсны хүчинд эрсдэл багатай гарлаа гэж үзэж байгаа.

-Ус зайлуулах хоолойг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Авто замыг барьж байгуулахдаа зураг төслийн норм, дүрмийн дагуу барилга угсралтын ажил хийдэг. Үүний дагуу Геодези, усны барилга, байгууламжийн газар авто зам барих ажлын эхний шатны зураг төслийн ажилд санал өгч, зөвшилцдөг. Хотын төв болон гол замууд дээр ус зайлуулах шугамыг бүрэн төлөвлөдөг хэдий ч гэр хороолол, алслагдсан болон зуслангийн бүсийн замууд гадаргуугаар усаа зайлуулдаг. Энэ байдлаас болж зарим авто замын хонхор хэсгүүд, төв шугам, гаргалгаа хоолой байхгүйгээс ус тогтох асуудал гардаг. Үүний нэг жишээ нь Тахилтын зам.

2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын  судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, хороод, иргэдээс ирсэн судалгааг нэгтгэн 25 байршилд ус ихээр тогтож байна гэсэн дүгнэлт гаргасан. Эдгээрийн 11 байршилд шинээр ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Одоогоор 14 байршилд ус тогтдог хэвээр байна. Тухайн байршлуудад тогтсон усыг ус сорох машинаар соруулж, шуурхай бригад ажиллан хэвийн байдалд оруулж байгаа.

-Одоо хэдэн байршилд ус зайлуулах хоолойг засварлаж байгаа вэ?

-Эрлийн байр буюу Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, 19-р хороолол, Хараагүйчүүдийн замын урд ус зайлуулах шугам угсралтыг хийж гүйцэтгэсэн. Өмнөх хоёр жилд бороо орсны дараа байнга усыг соруулж ажилладаг байсан асуудал бүрэн шийдэгдсэн. Мөн Ногоон нуурын зам буюу Сүхбаатарын талбайгаас хойшоо 7 буудал руу өгсдөг шинэ зам дагуу, Хангай хотхоны уулзварт шугам угсралтыг гүйцэтгэлээ. Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны 12-р байрны урд талбайд их хэмжээний ус тогтож байгаа гэх дуудлага мэдээлэл нэлээдгүй ирдэг байсан бөгөөд тус байршилд шугам угсралтын ажил хийсэн.

-Туннел болон нүхэн гарцад ус их хэмжээгээр үерлэдэг шүү дээ. Үүнийг хэрхэн шийдэж байна вэ?

-Манай байгууллагаас 2019, 2020 онд Энхтайваны гүүрний нүхэн гарц, Баянмонгол, Соёолжийн нүхэн гарцад ус зайлуулах худаг угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний үр дүнд, усаа хэвийн соруулбал тус нүхэн гарцад ус тогтохооргүй болсон. Одоо Тахилтын нүхэн гарцыг Нийслэлийн Замын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран шийдвэрлэхээр албан бичиг хүргүүлж байгаа.

-Үерийн аманд буусан айл өрхийн судалгааг гаргасан уу?

-Иргэд үерийн эрсдэлтэй бүс нутгийг сайн мэдэхгүйгээс болж, эсвэл дур мэдэн үерийн аманд бууснаар үер усны эрсдэлд өртөж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас жил бүр үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийн судалгааг гаргадаг. Манайхаас ч мөн судалгаа хийдэг. Одоогоор 2,000 гаруй өрх үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан гэх судалгаа бий. Эдгээр айл гол горхи, булаг шандын голдиролд ган гачигтай, эсвэл урсацгүй болсон үед нь эрсдэлгүй гэж үзээд буудаг. Геодез, усны барилга, байгууламжийн газраас эдгээр өрхөд зохих шатны арга хэмжээг авч, сэрэмжлүүлэг хүргүүлж байна.

-Танай байгууллагын тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж хэр байна вэ?

-Манай байгууллагын хувьд нийслэлийн хэмжээнд үер усны бүх дуудлагыг авч, шаардлагатай арга хэмжээг үзүүлэн ажилладаг. Мөн зам талбайн ус зайлуулах болон далан сувгийн эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллах чиг үүрэгтэй. Манайх 141 хүний орон тоотой. 1.6 сая хүн амтай нийслэлд 141 хүний орон тоогоор ажиллана гэдэг бол маш хүндрэлтэй. Дуудлага, ачаалал ихтэй, үер усны эрсдэл ихээр үүсдэг улиралд машин механизм, хүн хүчний хувьд хүрэлцдэггүй. Нийслэлийн Засаг даргын зүгээс 2021 онд манай байгууллагын тоног төхөөрөмж, машин механизмыг тодорхой хэмжээгээр шийдэж өгсөн. Цаашид ч нэмж шийдэхээр зорин ажиллаж байгаа. Энэ мэтчилэн машин механизм, хүн хүчийг нэмэгдүүлээд байвал үер усны эрсдэлийг бүрэн арилгаж чадахуйц болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом буурчээ 54 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 1 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 1 цаг 9 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 1 цаг 18 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 1 цаг 26 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 3 цаг 29 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 3 цаг 47 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 5 цаг 1 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 5 цаг 6 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 6 цаг 5 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 6 цаг 9 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 6 цаг 33 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 6 цаг 36 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 6 цаг 39 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 6 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 6 цаг 59 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top