x

Монгол эмэгтэйчүүдийн гадныхныг бурхан шиг тахидаг үзэл нь гэмт хэргийн золиос болгож байна

"ХЭН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ГАДААД ЭРД СЭТГЭЛ АЛДАРСАН МАЛЧИН ЭМЭГТЭЙ 200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ ЗАЛИЛУУЛСАН БАЙНА"

Цагдаагийн Ерөнхий газраас залилан мэхлэх төрлийн гэмт хэрэг гаарч буйг анхаарууллаа. Тэр дундаа цахим залилан голлох хувийг эзэлж байгаа гэнэ. Тодруулбал, гадны улс орны гэмт бүлэглэлүүдээс Монгол Улсын иргэдийг хараандаа оруулчихсан байгааг онцолж байгаа юм. Хил дамнасан залилангийн гэмт хэргийн эзэн холбогдогчийг илрүүлж, хохирол барагдуулахад хүндрэлтэй байгааг ЦЕГ-ын мөрдөгчид хэлж байна. Гэмт бүлэглэлүүдийн ашигладаг IP хаяг нь хуурамч байдаг ажээ.

Монгол Улсын иргэд фэйсбүүк орчинд аль улсынх нь мэдэгдэхгүй иргэдтэй харилцаа тогтоож, данс руу нь хэд хэдэн удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө шилжүүлсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн гурван эмэгтэй гадаадын иргэдтэй хувийн харилцаа тогтоож цахим хайр дурлалын улмаас 147,800 ам.доллар буюу 443 сая төгрөг шилжүүлсэн байна. Хамгийн сүүлд л гэхэд хэн нь мэдэгдэхгүй гадаад эрд сэтгэл алдарсан малчин эмэгтэй 200 орчим сая төгрөг шилжүүлж хохирчээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн залилангийн гэмт хэрэг өдөрт хамгийн багадаа таван удаа бүртгэгдэж байгааг хэлж байгаа юм.


ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны мөрдөгч Д.Энхчулуунаас залилангийн хэргийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Малчин эмэгтэй гадаадын иргэнд 200 орчим сая төгрөг залилуулсан хэрэг гарчээ. Хэргийн талаар тодруулахгүй юу. Тэр их мөнгийг ямар шалтгааны улмаас шилжүүлсэн байх юм?

-Тухайн эмэгтэй рүү гадаад нэртэй аккаунтаас хандаж “Монгол бол их сайхан байгальтай газар. Би танай улсад очиж өөртэй чинь хамт амьдарна. Над руу урилга явуулах хэрэгтэй байна” гэх байдлаар харилцаа үүсгэж малчин эмэгтэйн итгэлийг олсон байгаа юм. Ингээд янз бүрийн зураг илгээгээд л цахимаар хайр дурлалын харилцаа үүсгэсэн байдаг. Энэ явцдаа Монголд оршин суух хүсэлт илгээхэд шимтгэл нь тэдэн төгрөг болно гэх байдлаар хохирогч эмэгтэйгээс мөнгө авсан байгаа юм Нийт 78 мянган ам.доллар шилжүүлсэн нь шалгалтын явцад тогтоогдсон.

-Тухайн эмэгтэйтэй монгол хэлээр харилцсан байх юм уу?

-Тийм. Ингэхдээ google translate юм уу хөрвүүлдэг программ ашигласан байж болно. Чатыг нь шалгахад “Чамд би хайртай болчихлоо. Уулзахын тулд надад тусламж хэрэгтэй байна” гэх ч юм уу, иймэрхүү арга барилаар залилсан байна лээ. Ийм төрлийн залиланг романс төрлийн гэмт хэрэг гэж нэрлээд байгаа юм.

-Хохирогч эмэгтэй барааг нь ч хараагүй хүний данс руу 200 орчим сая төгрөг шилжүүлсэн гэхлээр санаанд багтахгүй байна л даа. Иргэд ийм гэнэн байна уу?

-Тийм. Хохирогч эмэгтэйгээс тодруулахад фэйсбүүк хаягаар ярьж ч амжилгүй, чат бичиж байгаад л мөнгө шилжүүлчихсэн байгаа юм. Иргэдийн зүгээс цахим хэрэглээний мэдлэгээ сайжруулах шаардлагатай байгаа нь эндээс харагдаж байна. Хэн нь мэдэгдэхгүй, аль улсаас ч холбогдож байгаа нь тодорхой биш этгээдтэй харилцаа үүсгэнэ гэдэг аюулгүй байдал талаасаа байж болохгүй асуудал гэв. Дээрх үйлдлийн хохирогч холбогдож ярьж амжилгүй мөнгө шилжүүлсэн шалтгаанаа “Ичээд ярьж чадаагүй” гэх байдлаар тайлбарлажээ.

Романс төрлийн залилан дан ганц фэйсбүүкээр ч бус инстаграм гэх мэт бусад платформуудаар ч явагдаж байгааг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байгаа юм.

Мөн Монгол Улсын иргэн О Америкийн иргэн гэж өөрийгөө танилцуулсан Aliso гэх иргэнтэй харилцаа тогтоож олон улсын мөнгөн гуйвуулга ашиглаж 18 удаагийн үйлдлээр 80 орчим мянган ам.доллар шилжүүлсэн хэрэг 2020 онд гарчээ. Хохирогчийн тухайд гэмт этгээдтэй дөрвөн сар орчмын хугацаанд фэйсбүүкээр харилцсан бөгөөд блоклуулсныхаа дараа залилуулсан гэдгээмэдэж хуулийн байгууллагад хандсан байна. Заллилагч этгээд өөрийгөө хувийн компанитай гэж танилцуулсан бөгөөд гүйцэтгэлийн мөнгө орж ирэхээр хэд дахин нугалж өгнө, танай улсад шинэ салбараа нээж зах зээлээ тэлнэ, хувийн орд харш барьж өгнө, цаашид хамтарч ажиллана гэх байдлаар итгэл үнэмшил төрүүлж залилжээ. Дээрхтэй төстэй байдлаар иргэн С 33.500 доллар залилуулсан байна. Турк улсын харьяат өөрийгөө малын эмч гэж танилцуулсан этгээд шувууны ханиадны вакцин гаргаж байгаа, танай улс руу нийлүүлбэл бид өндөр ашиг олно гэх байдлаар итгэл үнэмшил төрүүлж залилжээ.

Сүүлийн үед залилагч этгээдүүд “ Би АНУ-ын тусгай хүчинд ажилладаг. Удахгүй халагдана. Монгол руу аялахаар төлөвлөж байна. Монгол шиг амар амгалан газар амьдрахаар шийдсэн” гэх байдлаар монгол эмэгтэйчүүд рүү чат бичиж залилахыг завдаж байгааг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.


Монгол эмэгтэйчүүд хаанахын хэн нь мэдэгдэхгүй хүнтэй фэйсбүүкээр танилцаж, дотно харилцаа тогтоож их хэмжээний мөнгө залилуулж байгаа үйлдлийг сэтгэл зүйчид гадныхныг тахин шүтэх үзэлтэй нь холбон тайлбарлаж байна. Нийгмийн сэтгэл судлаач Л.Энхжаргалаас энэ талаар тодруулга авлаа.

-Манайд залилан мэхлэх төрлийн гэмт хэрэг огцом нэмэгдсэнийг ЦЕГ-аас анхааруулж байна. Хэн нь мэдэгдэхгүй хүний данс руу хэдэн арван сая төгрөг шилжүүлсэн байх юм. Бид ийм гэнэн байгааг сэтгэл судлаачийн зүгээс яаж харж байна вэ?

-Олон хүчин зүйл нөлөөлнө л дөө. Гэнэн итгэмтгий зан монголчуудын геньд нь байдаг. Залилагчдын зүгээс хөгжил буурай орныг онилж гэмт үйлдлээ хийж байгааг хуулийн байгууллагаас онцолж байна лээ. Технологийн мэдлэг, мэдээлэл тааруу байдаг болохоор тэр л дээ. Мөн гадны улс орныхныг тахин шүтэх үзэл манайд түгээмэл бий. Энэ нь залилагчдад өгөөш болж байгаа юм. Гадны нэг нөхөр ирэхэд л дээр дооргүй бужигналдаж гүйдэг, оройдоо залдаг шүү дээ, бид. Гадаад хүн л гэхлээр огт хулгай, луйвар хийдэггүй гээд бурхан шиг тахидаг үзэл манайд дэлгэрээд байгаа нь залилангийн гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлж байна. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогч ирж надаас зөвлөгөө авсан. Хохирогч сэтгэл зүйн гүн дарамтад ордог юм билээ. Бусадтай хуваалцахаас ичиж санаа зовно. Асуудал даамжирвал амиа ч егүүтгэх эрсдэлтэй.

-Гадаадын этгээдтэй харилцаа үүсгэсэн шалтгаанаа хэрхэн тайлбарлаж байх юм?

-Гадаад хүнийг л бурхан шиг тахидаг үзэл нь залилуулахад нөлөөлсөн байгаа юм. Энэ үйлдлээ ойр орчмынхондоо хэлж чадахгүй, сэтгэл зүйн гүн хямралд орчихсон байна лээ. Хэнийг нь ч мэдэхгүй хүн рүү их хэмжээний мөнгө шилжүүлсэн шалтгаанаа тайлбарлахдаа “Хайртай болчихсон юм” гэж хэлсэн. Гэр бүлийн хүний хайр халамжаар дутаж явсан нь эндээс харагдаж байгаа биз. Нийгмийн бухимдал, стресс ч үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж л байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом буурчээ 55 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 3 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 1 цаг 10 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 1 цаг 19 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 1 цаг 27 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 3 цаг 30 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 3 цаг 48 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 5 цаг 2 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 5 цаг 7 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 6 цаг 6 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 6 цаг 10 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 6 цаг 34 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 6 цаг 37 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 6 цаг 40 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 6 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 7 цаг 0 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top