x

ОБЕГ-ын тэргүүн, дэд дарга Ж.Чүлтэмсүрэн, Л.Болдбаатар нарт Генерал цол хүртээлээ

Онцгой байдлын алба байгуулагдсаны 18 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Генерал гэх эрхэм хүндтэй цолыг 1944 онд анх бий болгон эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө онц гавьяа байгуулсан хүмүүст олгож ирсэн. Өнөөдөр Онцгой байдлын байгууллага үүсэж хөгжсөн ойн өдрийг тохиолдуулан ОБЕГ-ыг зарим удирдлага, албан тушаалтанд цэргийн дээд цол, одон медаль олгож байна.

Албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэн, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх үйлсэд идэвх, санаачилга гарган ажилласан Ж.Чүлтэмсүрэн, Л.Болдбаатар нарт баяр хүргэж амжилт хүсэж, генерал цол олгож байна" гэв.

Ерөнхийлөгчийн зарлигаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт генерал цол олголоо.

Ж.Чүлтэмсүрэн нь:

  • 1989-1993 онд Сүхбаатар аймаг дахь Ардын армийн 152-р анги, Дорноговь аймгийн Зүүн-баян дахь 136-р анги, Төв аймаг дахь 150-р ангиудад салбарын захирагчийн улс төрийн орлогч, соёл хүмүүжлийн ажлын зааварлагч, сургалтын офицер,

  • 1993-1999 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зааварлагч, шинжээч, референт,

  • 1999-2001 онд Засгийн газрын Тохируулагч агентлаг Улсын Иргэний хамгаалалтын газрын дэд дарга, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга,

  • 2001-2004 онд ОХУ-ын Москва хотод Монголын Элчин сайдын яаманд Консулын туслах ажилтан,

  • 2005-2007 онд “Эм-Эм-Пи” ХХК-ийн захирал,

  • 2008-2017 онд Нийслэлийн Онцгой байдлын газарт Ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга,

  • 2017-2020 оны 08 дугаар сар хүртэл НОБГ-ын дарга,

  • 2020 оны 08 дугаар сараас ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргаар томилогдон ажиллаж байна.

Л.Болдбаатар нь:

  • 1983-1986 онд МАА-ийн 133-р ангид салаа, салбарт захирагч,

  • 1986-1989 онд МАА-ийн 136-р ангид Пуужин-артиллерийн зэвсэглэлийн албаны дарга,

  • 1993-1996 онд ЗХ-ний 019-р ангид Пуужин артиллерийн зэвсэглэлийн албаны дарга,

  • 1996-2004 онд ЗХ-ний 150-р ангид Зэвсэг техник хадгалах баазын дарга,

  • 2004-2006 онд ОБЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газарт хүний нөөцийн сургалт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн,

  • 2006-2008 онд ОБЕГ-т Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ТЗХНХэлтэст хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн,

  • 2008-2012 онд Бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн,

  • 2012-2014 онд БТХАГ-т Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга,

  • 2014-2015 онд БТХАГ-т Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга,

  • 2015-2022 онд ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга,

  • 2022 оны 02 сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 26 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 34 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 43 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 4 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 5 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 10 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 37 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 57 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top