x

Д.Сумъяабазар: Надад Богд уулын газраас сөөмийг ч авах сонирхол алга

Дугуй цагаан орчмын чөлөөлсөн талбайд хийх тохижилтын ажлын төлөвлөлтийг танилцуулав.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.

Тэрээр "Иргэдийн цэвэр агаарт алхдаг гол газар бол Богд уул. Тиймээс орчны тохижилтын асуудлаар олон иргэнээс санал, хүсэлтүүд ирсэн. Энэ хүрээнд хувийн хэвшилтэйгээ ойлголцохгүй асуудал бол гарсан. Хуулийн дагуу явах ёстой гэдэгтээ санал нэг байгаа. Газар дээр нь танилцаад явж байх үед иргэдээс ая тухтай амрах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулмаар байна гэдэг хүсэлтийн хүрээнд Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг буулгасан. ААН-ийн төлөөлөлтэй ч бид уулзсан. Олон улсын мөргөлдөөн болон цар тахлын улмаас хүндрэлүүд гарсан нь үнэн. Нэг талаар хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж сонсох нь зөв ч нөгөө талдаа иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох ёстой. Үндсэн хуулиар олгосон суурь эрхийг хөндлөө гэж хүмүүс шүүмжилсэн. Гэхдээ бид хуулийн үндэслэл, заалтын дагуу ажиллагааг явуулсан. 

Үүн дээр хувийн хэвшил гомдолтой байгааг ойлгож байгаа. Гэхдээ иргэдийн 90 хувь нь энэ орчмын газарт тохижилт шаардаж байна. Би ард түмнийхээ талд байна. Богд уулын энэ аманд дахин амины орон сууц бариулахгүй. Би эндээс сөөм газар ч аваагүй. Хувийн хэвшилтэйгээ хамтраад яаж ая тухтай газар болгох уу гэдэг л чин хүсэл надад байна. Гэтэл намайг хардаж, сэрдэж их ярилаа, өнгөрсөн хугацаанд. "Энигма" компанийн захирал Мөнхбат захиралтай өчигдөр уулзсан. Бид ойлголцож чадна гэж бодож байна. Шүүх ямар шийдвэр гаргана тэр дагуу л нөхөн олговрын асуудал явна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 28 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 36 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 45 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 6 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 7 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 12 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 39 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 59 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top