x

БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч В.А.Джанибековт “Улаанбаатар хотын хүндэт иргэн” батламжыг гардууллаа

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Джанибековт “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий өргөмжлөл, ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Савиных Виктор Петровичид Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон, мөн Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн Бабушкин Владимир Алексеевичид Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” тус тус олгосныг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Хотын дарга Д.Сумъяабазар нар гардуулан өглөө.

Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан дэлхийн сансар судлалын түүхэнд нэрээ мөнхлөн, Монгол Улсын нэрийг дэлхийд цуурайтуулсан их үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч, генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Владимир Александрович Джанибеков нарыг Хүндэт иргэнээр өргөмжлөх тухай дээрх тогтоол өнгөрсөн оны 03 дугаар сарын 11-нд гарсан юм.

Гэвч коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сансрын нисгэгч В.А. Джанибеков 40 жилийн ойн арга хэмжээнд оролцож чадаагүй бөгөөд өнөөдөр ийн өөрийн биеэр Монгол Улсад хүрэлцэн ирж, хүндэт иргэний өргөмжлөл, цол тэмдгээ хүлээн авч байна.

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1981 оны 05 сарын 04-ний өдрийн 97 дугаар тогтоолоор В.А.Джанибековыг “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ээр батламжилсныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд дахин батламжлан гардуулсан нь энэ юм.

Энэ үеэр ЗХУ-ын ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Джанибеков “...Би энэ шагналыг Монголын ард түмэн Оросын ард түмэнд ханддаг сэтгэлийн илэрхийлэл гэж үзэж байна. 41 жилийн өмнө үйлдсэн ЗХУ, Монгол Улсын хамтарсан сансрын нислэг нь Монгол Оросын харилцааг сансрын өндөр түвшинд гаргасан үйл явдал юм. Бидний хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Би Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын амьдралд маш их өөрчлөлт гарсныг харлаа. Монголын ард түмэнд өндөр амжилт хүсэн ерөөе...” гэлээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 26 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 34 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 43 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 4 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 5 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 10 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 37 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 57 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top