x

Хөгжлийн банк Амгалан дулааны станцын өргөтгөлийг 56.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр эрчим хүчний салбарын томоохон төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулжээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Санхүүжилттэй холбоотой хүндрэлүүд бас байгааг Засгийн газарт танилцуулж, шийдвэрүүд гаргалаа. Тухайлбал, Амгалан, ДЦС-4-ийг нэг зуухаар өргөтгөх төслийн санхүүжилт дээр Засгийн газраас Хөгжлийн Банканд тодорхой чиглэлүүд өглөө” гэсэн юм. 

Энэ талаар Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Амгалан дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслийн санхүүжилтийн 85 хувь болох 56.6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас олгохоор судалж байна. Үлдэж байгаа 15 хувийн санхүүжилтийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран гаргах байх. Энэхүү төслийг нийгмийн ач холбогдол өндөртэй бөгөөд эдийн засгийн үр ашигтай байх боломжтой болохыг сүүлийн 2 сарын хугацаанд хийсэн судалгааны үр дүнд үндэслэн тооцсон байсан. Дулааны улиралд багтаан, хугацаа алдахгүй уг төслийг хэрэгжүүлэх ёстой. Иймд Хөгжлийн Банкны зүгээс нэн шаардлагатай төслүүдэд санхүүжилт олгож эхэлсэн нь цаг үеэ олсон ажил” гэлээ. 

Улаанбаатар хот эрчим хүч, дулааны хангамжаа нэмэхгүй бол тэг зогсолт хийх эрсдэл хаяанд байгааг Эрчим хүчний сайд мэдэгдэж байсан билээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 2025-2029 онд хэрэгжих ДЦС-3-ын өргөтгөлийн ажлын үеэр хотын зүүн хэсгийн хэрэглэгчдийн дулаан хангамж хүндрэлтэй байдалд шилжих, тодруулбал БЗД-ийн 25, 26-р хороо, Маргад, Баянмонгол хотхон, Кристал таун, Дүнжингарав хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан тасалдах эрсдэлтэй тулгараад байсныг Амгалан дулааны станцын гурван зуух дээр нэмж нэг зуух барих 100 гкал/цаг дулааны эх үүсвэрийн, 50 МВт цахилгааны эх үүсвэрийн өргөтгөл хийснээр бүрэн сэргийлэх ба нэмж 12,000 өрхийг дулаанд холбох боломж бүрдэнэ хэмээн тооцоолж байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 39 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 47 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 57 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 17 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 18 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 23 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 50 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 10 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top