x

А.Ариунзаяа: Нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэдийн НДШ-ийн 50 хувийн буцаан олголтыг энэ сарын 25-наас шилжүүлнэ

Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтын талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө.

Тэрээр "Нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой Нийгмийн Даатгалын Шимтгэл төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50 хувийн буцаалтыг олгох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Энэ шийдвэр тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Буцаан олголт дараа сарын 25-наас хийгдэнэ гэсэн Засгийн газрын журам болон хууль хэрэгжиж буй.

Тухайн сарын буцаан олголтыг яагаад дараа сарын 25-наас олгох болсон бэ гэхээр нэгдүгээрт тайлан тооцоонууд баталгаажиж байж иргэний мэдээлэл ирдэг. Ийм учраас тавдугаар сарын нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлогоос тооцсон иргэн өөрөө төлсөн НДШ-ийн 50 хувийн буцаалтыг зургаадугаар сарын 25-ны өдөр болон түүнээс хойш иргэдийн дансанд шилжүүлнэ. 

Өөрөөр хэлбэл, тавдугаар сард төлсөн НДШ-ийн буцаан олголтыг энэ сард өгөх юм.

НДШ-ийн буцаан олголтыг он дуустал өгөх хуультай тул 2022 оны арванхоёрдугаар сарын шимтгэлийн 50% 2023 оны нэгдүгээр сарын 25-наас олгогдоно.

Эхний ээлжид 400,000 орчим иргэн нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалин хөлс, орлоготой гэсэн тооцоо гарч байна. Эдгээрээс 80,000 нь сайн дураараа НДШ төлдөг. Үлдсэн 320,000 иргэн ААН, байгууллагад албан журмын даатгалаа төлдөг байна.

Тухайн байгууллагын шимтгэл төлөлт байгууллагын дансаараа ороод ирдэг. Харин ажилтан болон сайн дураараа НДШ төлөгчдийн дансны мэдээллийг авах томоохон ажил хийгдэнэ. Эхний сард буцаан олголт буруу дансанд орох, буцаагдах асуудал гарч магадгүй. Гэхдээ төрд байгаа мэдээллүүдийг ашиглан иргэдийн дансыг авч, хүндрэл чирэгдэлгүйгээр буцаан олголтыг өгөхөөр ажиллаж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом буурчээ 53 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 1 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 1 цаг 8 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 1 цаг 17 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 1 цаг 25 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 3 цаг 28 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 3 цаг 46 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 5 цаг 0 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 5 цаг 5 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 6 цаг 4 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 6 цаг 8 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 6 цаг 32 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 6 цаг 35 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 6 цаг 38 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 6 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 6 цаг 58 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top