x

Dens.mn сайтын эрхлэгч А.Шинэбаяр: ЦЕГ-ын даргадаа хариуцлага тооцож чадахгүй юм бол Хууль зүйн сайд нь өөрөө огцор

Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж тайван жагсаал зохион байгууллаа. 

Энэ үеэр Dens.mn сайтын эрхлэгч А.Шинэбаяр "Хоёр дэслэгчийг ажлаас халаад энэ асуудал шийдэгдэхгүй. Цагдаа, хүчний алба хаагчид дур зоргоороо, хэн нэгэн даргын зөвшөөрөлгүйгээр сэтгүүлчийн биед халддаггүй. Үүнийг бид мэдээ сурвалжлага бэлдэж байхдаа өчнөөн олон удаа харж байсан. Бидний нэгийг цагдаа, шүүхээр явуулдаг байсан нь одоо бүүр даамжраад эрүүдэн шүүдэг боллоо. Энэ үйлдлийг хэзээ ч дэслэгч дур зоргоороо хийхгүй. Тушаалын дагуу эрүүдэн шүүж байгаа. Тэр тушаал өгдөг хүмүүсд хариуцлага тооцож байж асуудлыг шийддэг болохоос биш зүгээр алба хаагчийг ажлаас нь халаад, энгийн айлын амьдралыг гудманд гаргаад ямар ч асуудлыг шийдэхгүй. Манай салбарын асуудлыг ч шийдэхгүй, цагдаагийн үйл ажиллагааг ч сайжруулахгүй.

Тийм учраас бид хүний эрхийн мэдрэмжгүй, хаа байсан "64 оны коммунизмын үеийн эрүүгийн хуулийг дахин хэрэглэе" гээд яриад сууж байгаа ЦЕГ-ын дарга Ж.Болдыг орцрооч гэж байгаа юм. Сэтгүүлч нь гэмтээгүй редакц цөөхөн үлдсэн. Сүүлийн хоёр, гурван жил мэдээ, мэдээлэл бэлдэнэ гэдэг тамын ажил болсон. Дарга нарт нь загнуулна, цагдаагийн алба хаагчдад нь өчүүлнэ, боолгоно, унана. Сүүлдээ одоо дэвсүүлдэг боллоо. Цагдаагийн Ерөнхий газрын даргадаа хариуцлага тооцож чадахгүй юм бол Хууль зүйн сайд нь өөрөө огцор. Энэ уучлалт гуйгаад болчих асуудал мөн үү! Бид нарын нэг үхэж байж энэ асуудал шийдэгдэх үү! Х.Нямбаатар сайдаа гүлдийсээр байх уу!!

100 жил болсон намд энэ хүнээс өөр хуулийн сайд хийчих хүн алга уу? МАН-ын генсек нь хүртэл хүний эрх яриад пиардаад явж байна. Бидний эрхийг хамгаалаач. Бид иргэддээ мэдээлэл хүргэх гэж л ажилладаг. Бид их юм хүсээгүй. Хүний эрхийн мэдрэмжтэй цагдаагийн дарга томилоочээ л гэж шаардаж байна" гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 40 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 48 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 57 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 18 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 19 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 24 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 51 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 11 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top