x

Налайх дүүрэгт гүйлтийн зам ашиглалтад орууллаа

Хөнгөн атлетикаар хичээллэдэг баг, тамирчид бэлтгэлээ базааж, тив, дэлхий хэмжээний уралдаанд оролцон, амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлэх тартан замыг өчигдөр (2018.09.16) нээж, ашиглалтад орууллаа.

Монголын Хөнгөн атлетикийн холбооныхон 2013 онд ОХУ-д болсон Олон улсын хөнгөн атлетикийн 49 дэх удаагийн чуулганы үеэр эх орондоо тартан зам бүхий цогцолбор байгуулах хүсэлт гаргасан нь уг ажлын эхлэл байсан юм. Үүний дагуу Олон улсын олимпын хорооноос буцалтгүй тусламж үзүүлэхээр болж, Италийн “Мондо” компани 320 сая ам.долларын өртөг бүхий замыг авчирч, Налайх дүүргийн нутагт суурилуулсан билээ.

Найман зам бүхий 400 метр урт гүйлтийн талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн бөгөөд Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Нээлтийн ёслолын үеэр УИХ-ын гишүүн бөгөөд Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд хоёр жилийн турш зам тавих газрын эрэлд мордсон нь бүтээн байгуулалтын ажилд учирсан хамгийн хүнд бэрхшээл байсныг дурдаад “Аливаа спортыг хөгжүүлэхэд материаллаг бааз тун чухал. Хөнгөн атлетик бол спортын хатан хаан. Хүссэн бүхэн хичээллэж, эрүүл байх боломжтой. Монголд анх удаагаа тавьж буй тартан зам хөнгөн атлетикийг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга 68 жилийн түүхтэй Монголын хөнгөн атлетикийн холбоо анх удаагаа “өмчтэй” болж буйг онцолсон. Тэрбээр “Манай улс 1964 онд анх удаагаа олимпод хөнгөн атлетикийн төрлөөр оролцож байсан ч амжилт гаргаж чадаагүй. Өдгөө өмнөх амжилтууд буурсаар байна. Бэлтгэл, сургуулилалт хийх зам, цогцолбор байхгүйтэй холбоотой. Удахгүй энд цогцолбор байгуулна. Ингэснээр монголчуудын тив, дэлхийд өөрсдийгөө дархалсан бөх, боксын төрөл дээр хөнгөн атлетик нэмэгдэх боломж бүрдэнэ. Ирэх 2020 онд Азийн хүүхдийн наадмыг Монгол Улсад зохион байгуулна. Нийтдээ 40 гаруй орны хүүхдүүд 21 төрлөөр өрсөлдөх юм. Тус тэмцээнд оролцох баг, тамирчид бэлтгэл хийхэд уг бүтээн байгуулалт том дэмжлэг болно” гэв.

Тус замд 22 төрлийн тэмцээн зохион байгуулах боломжтой. Олон улсын стандартад нийцсэн материал ашиглаж, сайтар наасан тул эдэлгээ удаантай. Ирэх жилүүдэд үзэгчдийн сандал болон цогцолборын барилгыг ашиглалтад оруулснаар бүх л төрлийн бэлтгэл хийх боломж бүрдэх юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан энэ талаар “Засгийн газраас авхуулаад холбогдох бүх албаныхан эл бүтээн байгуулалтад гар, бие оролцсон. Тэр хүмүүсийн дэмжлэгээр өнөөдөр тартан замыг нээж байна. Ингэснээр уурхайн хот, нийслэлчүүдийн эрүүл мэнд, спортын “уурхайн” эх үүсвэр  болох нөхцөл бүрдэж байна. Цаашид улам бүр хөгжүүлж, дөрвөн улирлын турш ажиллагаатай болгоно. Нийслэлээс үүнд анхаарна” гэсэн юм.

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 38 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 53 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 59 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 3 цаг 6 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 3 цаг 16 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 28 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 47 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 54 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top