x

Улаанбаатар хот Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоонд элслээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот World tourism cities federation /WTCF/ буюу Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоонд элсэн, батламжаа хүлээн авлаа.

Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоо нь “Аялал жуулчлалаар дамжуулан хотын амьдралыг хөгжүүлье” уриан дор 2012 оны есдүгээр сарын 15-нд Бээжин хотод төв салбараа байгуулсан. Тус холбоог анх 58 хотын гишүүнчлэлтэйгээр үүсгэн байгуулж байсан бол өдгөө 73 улсын 146 хот, 218 гишүүн элсээд байна. Мөн аялал жуулчлалын агентлаг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, агаарын тээврийн компани, зочид буудал, санхүүгийн байгууллага, нисэх онгоцны буудал гэх зургаан салбарын 73 олон улсын аялал жуулчлалын институт тус холбоонд нэгджээ. Уг холбоо нь дэлхийн аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулах, хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон туршлагыг түгээх зорилготой.

Улаанбаатар хот Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны гишүүнээр элссэнээр манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, гадаад, дотоодод өөрийн хотыг сурталчлах, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, судалгаанд суурилан хөтөлбөр боловсруулж, дэд бүтцийг сайжруулан, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоход томоохон хөшүүрэг болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 50 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 0 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top