x

Б.Нандинцэцэг: Эцэст нь хохирогч л буруутан болдог хорвоо юм байна

Өөрийн багын найз, бэлтгэл хангагч Улсын начин Э.Энхбатын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Олимпын аварга Н.Түвшинбаярт шүүхээс 16 жилийн хорих ял оноосон билээ.

Өчигдөр гарсан шүүхийн шийдвэрийн талаар олон нийт “ял нь хөнгөдсөн, хүндэдсэн” гэх мэт өөр өөрийн байр суурийг нийгмийн сүлжээгээр илэрхийлсээр байна. Ямартай ч шүүхээс түүнийг “хүнийг онц хэрцгийгээр алсан” гэм буруутайд тооцсон явдал нь шударга зүйл болсон юм.

Тэгвэл шүүх хурлын шийдвэрийн талаар Э.Энхбат агсны эхнэр Б.Нандинцэцэг өөрийн сошиал хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр "Ам нээвэл уушги нээ гэдэг. Арай л хэрээс хэтэрсэн зүйлс болж байна.

Нэгд, шүүхээс өгсөн ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж худал мэдээлэл тарааж байна. Надад огтоосоо тийм зүйл байхгүй. Ар гэрийнхэн, таван хүүхэдтэйгээ уулзаад нээлттэй хоригдоно л биз дээ. Өндөр настай аав ээж, эхнэр хүүхдийг нь бодолгүй яахав дээ.

Хоёрт, хүүхдийн төлбөр нэхлээ гээд бүр барьж идлээ. Намайг юу нэхэж яаж орсныг гурван шүүгч, хоёр талын өмгөөлөгч нар иргэдийн төлөөлөгч гээд тэнд байсан бүх хүн харсан, сонссон доо. Даргалагч шүүгч Х.Одбаяр гуай "Нандинцэцэг ээ, чиний бүх хохирол төлөгдсөн гээд зөвхөн бодит хохирол (өөрийг зүгээс гаргасан 423 сая төгрөг) төлөгдсөн гээд байх юм. Гурван хүүхдийн төлбөр энэ тэрээ нэхэмжилж ирээгүй юм уу, жилд төлбөр нь хэд байдаг вэ" гэхэд нь л би 70 сая орчим байдаг аа л гэсэн. Би өөрөө хувиараа бизнес хийдэг учраас ахуйн асуудлаа болгоод зохицуулаад явж байгаа гэж хэлсэн. Шүүгч "чи шүүх дээр аваад ирсэн бол чамд бид хангаж өгөх байлаа" гэсэн. Үүнийг бүгд сонссон. Даанч энэ бичлэг цацагдаагүй. Тэгээд намайг иргэний шүүхээр явж болно гэсэн. Мөн Л.Данзанноров өмгөөлөгч ч ойлгогдохоор хэлж л байна лээ шүү дээ.

Гуравт, оршуулгын зардал 85 сая төгрөгийн баримтыг би эх хувиар нь өгсөн. 300-400 хүний зэд цагаалга энэ зэргийн байлгүй яахав дээ. Ханийг минь хүртэл нэг муу начны ажил явдал 85 сая, алтаар хучаа юу гэж ирээд л бичих юм. Эрүүл хүнээс ийм муухай үг гарахгүйг мэдэж байгаа ч үнэхээр муухай юм.

Дөрөвт, би тэр айлын өгье гэсэн хоёр үл хөдлөхийг голж шилээгүй. Манай өмгөөлөгч өөрийн зүгээс тийм зүйл надад хэлээгүй ярьсан. Тэр айлаас би тийм юм өг, хэдэн төгрөг өг гэж нэхсэн удаа байхгүй. Ар гэрийнхэн нь болон Түвшинбаяр ч мэдэж байгаа. Өөрийн гэсэн эрүүл тархи, сэтгэл зүрхтэй хүн бүр миний өмнөөс бухимдаж байгаа байх. Хоёр талын өмгөөлөгч нар маш ойлгогдохоор яриад байхад л учир зүггүй муулаастай. Намайг шуналтай хүүхэн гэлээ гээд би тийм болчихгүй л дээ. Эцэст нь хохирогч л буруутан болдог хорвоо юм байна. Миний уг хүнийг мэддэг хайртай хүмүүс минь байхад болно доо" гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 41 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 50 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 59 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 19 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 20 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 25 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 52 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 12 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top