x

З.Боргилмаа: Дамжуулсан мэдээллийг "устгана" гэдэг сэтгүүл зүйн агуулгад хүчний байгууллага "халдсан" хэрэг

Зайсангийн амны амралт зугаалгын бүс рүү нэвтрэх ганц гарцыг хаасан зөрчлийг өчигдөр арилгуулсан талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх өнөөдөр мэдэгдэхдээ бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.

Гэвч энэ үеэр ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн биед цагдаагийн алба хаагч халдаж буй нь бичлэг цахим сүлжээгээр тараад буй. 

Үүнтэй холбогдуулан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон сэтгүүлчид хамтран мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа "Сэтгүүлчийн мэргэжлийн хууль ёсны үйл ажиллагаанд цагдаагийн алба хаагчид биед нь хүчээр халдаж, баримтыг устгаж байгаа энэ явдал бол анхны тохиолдол биш. Жилийн өмнө яг энэ асуудлаар цагдаагийн алба хаагч мэргэжлийн үйл ажиллагааг таслан зогсоож биед нь халдсан асуудлаар бид ЦЕГ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандаж байсан.

Өчигдрийн тухайд сэтгүүлчийг сурвалжилга хийж байсан газраас хүч хэрэглэж холдуулаад мэдээлэл дамжуулж байсан төхөөрөмжийг таслан зогсоогоод бүх хэрэгслийг хурааж авсан. Оператор мөн байгаа. Гар утсыг аваад удаан хугацаагаар аваад үзэгчдэд хүргэж байсан, цацагдсан мэдээллийг устгасан байна. 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар сэтгүүлчийн нийтэлж нэвтрүүлж байгаа мэдээллийн агуулгад хяналт тавихыг хориглосон байдаг. Дамжуулсан мэдээллийг устгана гэдэг сэтгүүл зүйн агуулгад хүчний байгууллагад халдсан хэрэг. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах Эрүүгийн хуулийн заалт байдаг. Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн мэдээллийг тараалгахгүй байхын тулд хүч хэрэглэхээр завдах нь эрүүгийн гэмт хэрэг юм гэж хуульд заасан байна. Энэ хоёр хуулийг зөрчиж дур зоргоор ийм үйлдэл хийсэн байна.

Хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг Үндсэн хуулиар тунхаглагдсан эрх чөлөө байдаг. Үүнийг хэв журам сахиулах үүрэгтэй цагдаагийн алба хаагчид дур зоргоороо хөндөж, халдаж болдоггүй юм. Энэ нь хэвлэл мэдээлэл, цаашлаад иргэд төрийн хооронд маш том зөрчлийг үүсгээд байна. Нэг биш удаагийн үйл явдал учраас Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд дүгнэлт хийх болсон. Бодитой хариу өгөхийг шаардаж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом буурчээ 1 цаг 54 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 1 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 2 цаг 9 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 2 цаг 18 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 2 цаг 26 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 4 цаг 29 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 4 цаг 47 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 6 цаг 1 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 6 цаг 6 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 7 цаг 5 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 7 цаг 9 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 7 цаг 33 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 7 цаг 36 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 7 цаг 39 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 7 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 7 цаг 59 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ...
Top