x

Маргааш “Буянт-Ухаа” цогцолбороос Сүхбаатарын талбай чиглэлд хэсэгчилж зам хаана

“Талын салхи” олон улсын мото фестиваль зургаадугаар сарын 11-нд буюу бямба гаригт болно.

Өмнө нь Тэрэлж, Цонжин болдогт зохион байгуулдаг байсан эл наадам энэ жил Сүхбаатарын талбайд өрнөх аж.

Зургаадугаар сарын 11-ний өдөр мото спортынхон Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор-Хүннү молл-Уулын зам–Наадам центр-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлд парад жагсан орж ирэх юм. Үүнтэй холбоотойгоор дээрх чиглэлд 12:00-14:00 цагийн хооронд хэсэгчилж зам хаана. Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн хяналтын газраас 30 цагдаагийн албан хаагч ажиллаж, замын зохицуулалт хийхээр болсон байна.

Харин 14:30 цагаас Сүхбаатарын талбайд “Талын салхи” наадам нээлтээ хийнэ.

Энэ үеэр ховор нандин мотоциклын үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болно. Мөн мото клуб,  алдартай тамирчдыг танилцуулах юм. Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулна.

Хөдөө, орон нутаг 21 аймгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид оролцох юм.

“ТАЛЫН САЛХИ” ОЛОН УЛСЫН МОТО ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР

2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

Хугацаа

Арга хэмжээ

09:00-12:00

“Буянт-Ухаа” нисэх буудлын талбай

12:00-13:00

Мото сонирхогчдын парад

11:00-21:00

Мото дагалдах хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, халуун хоол ундааны үйлчилгээ, өргөн зугаалга, фото болон бусад үйлчилгээ /Д.Сүхбаатарын талбай/

13:00-14:30

Жанжин Д.Сүхбаатарын талбайд оролцогч клубүүд байрлана

14:30-14:45

Нээлт /хөтлөгч нээнэ/- Улаанбаатар театр /сэрсэн тал/

14:45-15:30

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлнэ. Шагнал гардуулна.

15:30-16:00

Урлагийн тоглолт- Улаанбаатар театр

Циркийн үзүүлбэр

16:00-17:00

Оролцогч клубүүдийн танилцуулга, мэндчилгээ

Ховор нандин мотоциклын танилцуулга

17:00-18:00

Тэмцээн уралдаан /мото уран жолоодлого, олс таталт, гар барилдаан, мото үзүүлбэр/

18:00-19:00

Хүндэд зочид, мото спортын ахмад тамирчдаа тайзнаа алдаршуулах арга хэмжээ, наадамд оролцсон клубүүдэд батламж гардуулах

19:00-21:00

Еntertainment хөтөлбөр

Язгуур урлаг: Хөсөгтөн, Онгод, Улаанбаатар театр

Амьд хөгжим: Никитон, Нисванис, Наран, Отгоо, Булсара, lemons, Аравт, Growls of Clown, Rec On, U.F.O, The Tourists, Vagabond, Morning star

Hip Hop: Wolfizm, Don dior, limit king, Rookie

Циркийн үзүүлбэр

Галын үзүүлбэр

21:00-22:00

DJ/диско/

22:00

Хаалтын үйл ажиллагаа /Салют/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом буурчээ 1 цаг 56 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 3 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 2 цаг 10 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 2 цаг 20 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 2 цаг 27 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 4 цаг 31 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 4 цаг 48 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 6 цаг 3 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 6 цаг 8 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 7 цаг 7 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 7 цаг 10 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 7 цаг 35 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 7 цаг 37 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 7 цаг 40 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 7 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 8 цаг 1 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ...
Top