x

Б.Баатархүү: Сэтгүүлчийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна

Зайсангийн амны амралт зугаалгын бүс рүү нэвтрэх ганц гарцыг хаасан зөрчлийг өчигдөр арилгуулсан талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх өнөөдөр мэдэгдэхдээ бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.

Гэвч энэ үеэр ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн биед цагдаагийн алба хаагч халдаж буй нь бичлэг цахим сүлжээгээр тараад буй. 

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Гарсан захирамжийн хүрээнд цагдаагийн байгууллага дэмжлэг үзүүлэхээр ажилласан. Энэ үеэр цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, машин тэргээрээ түрсэн, согтуу хүмүүс байсан тул холбогдох дүүргийн цагдаагийн хэлтсээс зөрчлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагаа явуулсан. Цагдаагийн алба хаагчийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар машинаараа түрсэн асуудал бий. Үүнийг шалгаж байгаа.

Түүнчлэн хэд хэдэн хэвлэлийн байгууллага тэнд очсон бөгөөд маргаантай асуудлууд гарсан. Энэ үеэр Парламент телевизийн сэтгүүлч Гэрэлмаа гэмтсэн гэх асуудал гарсан. Үүнд Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд өчигдөр орой холбогдох үүрэг даалгавар өгч, сэтгүүлчийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй үйлдэл дээр нь дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн шалгах тасагт гомдол мэдээлэл бүртгэн, шалгаж байна.

Сэтгүүлчээс тайлбар мэдүүлэг авах, гэмтлийн зэргийг тогтоох зэрэг процессын ажиллагаа үргэлжилнэ.

Түүнчлэн сэтгүүлчийн эрх чөлөөнд халдсан эсэх, сэтгүүлчийн бичсэн зүйлстэй холбоотойгоор ЦЕГ-аас албаны шалгалт хийхээр болсон. Цагдаагийн алба хаагчдын энгэрийн камерын бичлэг, холбогдох баримтууд бийг мэдэгдсэн. Одоогоор хэн нэгний гэм буруугийн асуудлыг ярих боломжгүй байна" гэв.

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчийн биед халдсан асуудлаар тун удахгүй мэдээлэл хийнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 45 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 54 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 3 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 23 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 24 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 29 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 56 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 16 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top