x

Харваан спортын хөгжил, түүхийг өгүүлсэн "Amazing Archery" номын нээлт маргааш болно

Хүүхэд багачууд болон харваан спортыг сонирхогч хэн бүхэнд зориулан бүтээсэн "Гайхамшигт Харваа" буюу "Amazing Archery" номын монгол хэл дээрх хэвлэлтийн нээлт 2022 оны Зургадугаар сарын 11-ны 11:00 цагт Зайсан Хилл цогцолборт байрлах Хүүхдийн Дүдү музейд болох гэж байна.

Тус номонд 60 гаруй мянган жилийн өмнөх археологийн сурвалжтай харвааны уламжлал угсаа нь хүн төрөлхтөний түүхийг гатлан явсаар хэрхэн хөгжиж орчин цагийн хүчирхэг спортын төрөл болсон онцлогийг өгүүлсэн байна. Мөн олимпын наадамд байт харваа хэрхэн багтсан тухай, одоо өргөжин тэлсэн хорь гаруй харвааны төрлийн тухай бичжээ. Монгол нутаг дахь харвааны уламжлал, хадны зураг, буган хөшөөн дэх харваачдын түүх, орчин цагийн төрөлжин хөгжсөн уламжлалт харвааны тухай мөн багтсан байна.

"Гайхамшигт Харваа" зурагт номыг бүтээхэд олон чиглэлийн мэргэжлийн эрдэмтэн судлаачдын зөвлөгөө дэмжлэг хамгийн том түшиг тулгуур болсон байна. Мөн номын зураачаар уран бүтээлч Т.Эрдэнэтуяа ажилсан бөгөөд түүний хүүхэд багачуудад зориулсан, уламжлалт харваатай уялдсан 66 бүтээл багтжээ.

Шинэхэн номын талаар Монголын Байт харваан холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд "Танин мэдэхүйн цогц мэдээлэл агуулсан энэ ном монголын байт харвааг хөгжүүлэх, олон нийтэд спортоо суртачлах, уламжлалт харвааны соёлдоо түшиглэн дэлхийд монгол тамирчдын амжилт, чансааг өсгөхөд бага ч атугай хувь нэмэр болно гэж итгэж байна.

Мөн харваагаар, их спортоор хичээллэхийг хүсэгч багачууд, дүү нарт маань замын зураг болж, урам зориг өгнө гэж найдаж байна" гэсэн юм.

"Гайхамшигт Харваа" танин мэдэхүйн номыг тун удахгүй англи, турк, япон, иран болон бусад орны хэл дээр хэвлэгдэх ба нийтлэг загварыг бодож англиар нэрлэсэн аж.

Та бүхэн хүүхэд багачууддаа зориулан энэхүү номыг авах бол 94000000 утсанд зурвас илгээж захиалах боломжтой юм.

Мөн номын нээлтэд цаг гарган хүүхэд багачуудтайгаа хүрэлцэн ирээрэй хэмээн урьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Доко (172.69.45.134)
    Харваан биш харвааны гэж бичиж байхыг бүх сэтгүүлчдээсээ хүсэж байна.
    2022 оны 06 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 46 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 54 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 4 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 24 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 25 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 30 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 57 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 17 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top