x

Бямба гаригт “Буянт-Ухаа” цогцолбороос Сүхбаатарын талбай чиглэлд хэсэгчилж зам хаана

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургаадугаар сарын 11-нд буюу бямба гарагт зохион байгуулна. Өмнө нь Тэрэлж, Цонжин болдогт зохион байгуулдаг байсан эл наадам энэ жил Сүхбаатарын талбайд өрнөх юм.

Зургаадугаар сарын 11-ний өдөр мото спортынхон Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор-Хүннү молл-Уулын зам–Наадам центр-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлд парад жагсан орж ирэх юм. Үүнтэй холбоотойгоор дээрх чиглэлд 12:00-14:00  цагийн хооронд хэсэгчилж зам хаана. Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн хяналтын газраас 30 цагдаагийн албан хаагч ажиллаж, замын зохицуулалт хийхээр болжээ.

Харин 14:30 цагаас Сүхбаатарын талбайд “Талын салхи” наадам нээлтээ хийнэ. Энэ үеэр ховор нандин мотоциклын үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болно. Мөн мото клуб,  алдартай тамирчдыг танилцуулах юм. Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулна. Хөдөө, орон нутаг 21 аймгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид  оролцох юм.

“ТАЛЫН САЛХИ” ОЛОН УЛСЫН МОТО ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР

2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

Хугацаа

Арга хэмжээ

09:00-12:00

“Буянт-Ухаа” нисэх буудлын талбай

12:00-13:00

Мото сонирхогчдын парад

11:00-21:00

Мото дагалдах хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, халуун хоол ундааны үйлчилгээ, өргөн зугаалга, фото болон бусад үйлчилгээ /Д.Сүхбаатарын талбай/

13:00-14:30

Жанжин Д.Сүхбаатарын талбайд оролцогч клубүүд байрлана

14:30-14:45

Нээлт /хөтлөгч нээнэ/- Улаанбаатар театр /сэрсэн тал/

14:45-15:30

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлнэ. Шагнал гардуулна.

15:30-16:00

Урлагийн тоглолт- Улаанбаатар театр

Циркийн үзүүлбэр

16:00-17:00

Оролцогч клубүүдийн танилцуулга, мэндчилгээ

Ховор нандин мотоциклын танилцуулга

17:00-18:00

Тэмцээн уралдаан /мото уран жолоодлого, олс таталт, гар барилдаан, мото үзүүлбэр/

18:00-19:00

Хүндэд зочид, мото спортын ахмад тамирчдаа тайзнаа алдаршуулах арга хэмжээ, наадамд оролцсон клубүүдэд батламж гардуулах

19:00-21:00

Еntertainment хөтөлбөр

Язгуур урлаг: Хөсөгтөн, Онгод, Улаанбаатар театр

Амьд хөгжим: Никитон, Нисванис, Наран, Отгоо, Булсара, lemons, Аравт, Growls of Clown, Rec On, U.F.O, The Tourists, Vagabond, Morning star

Hip Hop: Wolfizm, Don dior, limit king, Rookie

Циркийн үзүүлбэр

Галын үзүүлбэр

21:00-22:00

DJ/диско/

22:00

Хаалтын үйл ажиллагаа /Салют/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 46 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 55 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 4 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 24 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 25 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 30 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 57 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 17 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top