x

Гадаад өрийг уур амьсгалын хөрөнгө оруулалтад дүйцүүлэн шилжүүлэх хэлцлийн судалгааг хөгжүүлж байна

Монгол Улс болон хөгжиж буй дэлхийн олон оронд үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг санхүүжүүлэх нь томоохон сорилт болж байгаа билээ. Тэгвэл боломжит шийдэл, олон улсын шалгарсан туршлагыг хэлэлцэх зорилгоор Засгийн газар, Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн сан тэргүүтэй НҮБ-ын байгууллагууд хамтран “Ирээдүйгээ санхүүжүүлье: “Монгол Улсад тогтвортой хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт семинарыг төр, хувийн хэвшил, олон улсын санхүүгийн байгууллагууд, хандивлагчид, иргэний нийгмийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдаас бүрдсэн зочид төлөөлөгчдөд зориулан зохион байгуулж байна.

КОВИД-19 цар тахал, дэлхийн геополитикийн хямралаас гадна төсвийн алдагдал нэмэгдэж, гадаад өрийн дарамт нэмэгдэж байгаа нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг санхүүжүүлэх санхүүгийн орон зайг хумьсан энэ цаг үед энэхүү семинар зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон чухал үйл явдал болж байна.

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2021-2030 онуудын хооронд бүрэн хэрэгжүүлэхэд нийт 100-120 их наяд төгрөг шаардлагатай байгаа нь Монгол Улсад нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр ихээр шаардлагатай байгааг илтгэж байна. 

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Бид хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ санхүүжүүлэхэд дан ганц төсвийн санхүүжилт хангалтгүй учраас Засгийн газар, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, хөгжлийн түншүүд бодлого, үйл ажиллагаа, санхүүгийн эх үүсвэрээ хооронд нь уялдуулах, санхүүгийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, төсвийн санхүүжилтийн шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар хөрөнгө оруулалтын үр ашиг, үнэ цэнийг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэв.

Семинарын гол сэдэв болох Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо (ҮСНТ)-г Монгол Улс болон дэлхийн 80 гаруй улсууд боловсруулж байгаа юм. НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра ҮСНТ-ны ач холбогдлыг онцлон тэмдэглээд “Монгол Улс ҮСНТ-оор дамжуулан олон талт санхүүжилтийн эх үүсвэрийг хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэйгээ уялдуулах, тогтвортой хөгжлийн төлөө санхүүгийн шинэ эх үүсвэрүүдийг дайчлах, тэр дундаа энэ чиглэлд хувийн хэвшлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар цаашдын хөгжлийн замаа тодорхойлох боломж бий” гэв.

“Европын холбоо ҮСНТ-ны платформыг анх Аддис Абаба хурлаас 2015 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш Монгол Улс болон олон улсад платформыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Энэ чухал цаг үед ҮСНТ нь Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгуудаа санхүүжүүлэх хүрээнд төрийн төлөвлөлтийн үйл явцыг бэхжүүлэх, тулгамдаж буй сорилтуудыг илрүүлэх, даван туулахад дэмжлэг үзүүлэх юм” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз арга хэмжээний нээлтийн үеэр онцлов.

Семинарын үеэр ҮСНТ-г бүрдүүлэх хүрээнд хийж хэрэгжүүлж буй олон чухал ажлуудыг танилцуулсан ба үүнд дөрвөн яаманд амжилттай туршсан үр дүнд суурилсан болон ТХЗ-д нийцүүлсэн төсөвлөлтийн талаар, ТХЗ-ын гүйцэтгэлийн аудитын туршилтыг Үндэсний Аудитын газарт амжилттай туршсан талаар, Тогтвортой байдлын тайлагналын удирдамжийг хэрэгжүүлэх талаар хийгдсэн ажлууд танилцуулагдсан.

Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон бусад хөгжлийн түншүүдийн дэмжлэгтэйгээр ТХЗ-ын Санхүүжилтийн Таксономи, ТХЗ-ын Хөрөнгө оруулагчдын зураглал, ТХЗ-той нийцсэн бондын хүрээ болон түүний суурь судалгаа, Гадаад өрийг уур амьсгалын хөрөнгө оруулалтад дүйцүүлэн шилжүүлэх хэлцлийн судалгааг хөгжүүлж байгаа талаар мөн танилцууллаа. 

Эх сурвалж: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 46 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 55 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 4 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 24 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 25 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 30 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 57 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 17 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top