x

Хууль зүйн үйлчилгээний төв, TIMELY платформ нээлтээ хийлээ

Бизнесийн үйл ажиллагааг хууль эрх зүйгүйгээр төсөөлөх аргагүй. Тэр утгаараа бизнес, аж ахуй эрхлэгчид өөрийн бизнесийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслийн онцлог, бизнест нөлөөлөх макро түвшний нөлөөллийг сайн мэддэг, үүсэн гарч болох эрсдлийг урьдчилан хардаг, бизнесийн шийдэлд тохирох хуулийн гаргалгааг оновчтой олж чаддаг ур чадвар бүхий хуульчдыг үргэлж эрэлхийлж байдаг.

Хууль зүйн зөвлөх үйлчилгээ авахад тухайн хуульч, өмгөөлөгч мэргэшсэн байх явдал хамгийн чухал хүчин зүйл байдаг. Бид элгээ оношлуулахын тулд бөөрний эмч дээр очдоггүйтэй адил хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар үйлчилгээ авахын тулд эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчид хандаж болохгүй. 

Сүүлийн гурван жилийн байдлаар 186519 хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдсэний нэлээдгүй хэсэгт бизнесийн байгууллага нэхэмжлэгч, хариуцагчаар оролцсон байна. Бизнесийн түншүүд хамтын ажиллагаагаа эхлүүлэхдээ мэргэжлийн зөвлөх үйлчилгээг авснаар ирээдүйд үүсэх томоохон эрсдлээс хамгаалагддаг бол байнгын зөвлөх үйлчилгээг авснаар урт хугацаанд бизнесийн өсөлтөө хадгалж үлдэх томоохон давуу талтай байдаг.  

 “Legal service center” Хууль зүйн үйлчилгээний төвийн 20 гаруй хуульч, өмгөөлөгчид нь бизнесийн тал бүрийн чиглэлээр мэргэшсэн, олон жилийн туршлагатай, чадварлаг баг хамт олон бөгөөд сүүлийн үед хурдацтай өөрчлөгдөж байгаа орчин нөхцлийн талаар үйлчлүүлэгчиддээ мэдлэг, мэдээллийг тогтмол хүргэхийн зэрэгцээ түүнийг шийдвэрлэх арга замыг ч санал болгож хамтран ажилладаг. Үүний нэг нь 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилттэй холбогдуулан хөдөлмөрийн харилцаанд чухал зүйл болох цаг бүртгэлийн асуудлаа шийдвэрлэх шинэлэг арга зам болох “Timely” ухаалаг платформыг хөгжүүлж нэвтрүүлсэн Текстрим ХХК-д зөвлөж, хамтран ажилласан байна.

“Legal service center” Хууль зүйн үйлчилгээний төв болон “Timely” ухаалаг платформын нээлтийн үйл ажиллагаанд бизнесийн салбарын 200 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь тэдний салбартаа хэр хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бэ гэдгийн бас нэг нотолгоо юм. Нээлтийн ажиллагааны хүрээнд Хууль зүйн үйлчилгээний төвийн хуульчид

-Хөдөлмөрийн харилцаан дах  эрх зүйн маргаан, түүнээс сэргийлэх арга зам

-Хөрөнгө оруулалтын гэрээ, анхаарах асуудлууд

-Татварын хуулийн шинэчлэл, анхаарах асуудал  сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.               

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 47 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 55 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 5 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 25 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 26 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 31 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 58 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 18 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top