x

С.Амарсайхан: 14 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоосон

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг удирдан зохион байгуулах, цаашид хяналтын тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулж, холбогдох шийдвэрүүд гаргав.

Тухайлбал, Эмээлт дэх  дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох чиглэлээр үйл  ажиллагаа явуулдаг 31 аж ахуйн нэгжийн 14 үйлдвэрийнх нь барилга, байгууламж болон үйлдвэрлэлийн технологийн тоног төхөөрөмж хэрэгсэл нь стандартын шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн тул тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоохоор шийдвэрлэжээ.

Мөн Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр түдгэлзүүлэх боллоо.

Өнгөрсөн хугацаанд Хяналт шалгалт хангалттай хийгээгүй гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагууд болон ХХАХҮЯ, МХЕГ, Стандарт хэмжилзүйн газрын зарим албан тушаалтанд хариуцлага тооцох болсныг Шадар сайд хэлсэн юм.

Монгол хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой хүнсний аюулгүй байдлыг Засгийн газар цаашид онцгой анхаарч, Мал эмнэлгийн нэгдсэн системийг боловсронгуй болгож мал төхөөрөхөөс эхлээд мах боловсруулах, ангилах, хадгалах, тээвэрлэх, худалдан борлуулах зэрэг бүх шат дамжлагад гарал үүсэл, эрүүл ахуй, ариун цэврийн стандарт хангуулах, чанарын баталгаажуулалтыг хийх, хянах тогтолцоог бүрдүүлэх цогц ажлыг хийхээр болсныг мөн энэ үеэр онцоллоо.

Түүнчлэн төрийн өмчийн лабораториудыг нэгдсэн тогтолцоотой болгох, тоног төхөөрөмжийг сайжруулах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний бүтэц, найрлагыг нарийвчлан тогтоох, зарим эрсдэл ихтэй хүнс, хүнсний нэмэлтийг иж бүрэн шинжлэх чадамжийг дээшлүүлэх, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах, судалгаа шинжилгээ хийх чиглэлээр чадавхжуулах  асуудлыг төр, засгаас анхаарч ажиллана гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 46 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 54 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 3 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 24 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 25 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 30 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 57 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 17 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top