x

Дугуй цагаан орчмын газрыг энэ жилдээ багтаан бүрэн тохижуулна

Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгасан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгасан юм.

Олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгаж, хогийг ачих гэтэл тус гэрийг барьсан компанийн зүгээс хүсэлт гаргасан тул түр харзнасан боловч компани хогийг ачиж зөөвөрлөөгүй төдийгүй хууль зөрчсөн үйлдлээ өмгөөлсөн мэдээллийг олон нийтэд цацсан. Тиймээс өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар хэвлэлийн хурал хийж, дараах мэдээллийг өглөө.  

“ЭНИГМА” КОМПАНИ ХУУЛЬ ЗӨРЧИЖ, ХУУЛИЙГ ДЭВСЭЛЖ СУРСАН БАЙНА

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Нийслэлийн удирдлагууд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг тохижуулахад ихээхэн анхаарал хандуулсаар ирсэн. Хойшид ч анхааран ажилласаар байх болно. Нийслэлчүүд амарч зугаалах, алхаж чийрэгжихээр зорин очдог хамгийн хөл ихтэй тус газарт хүүхэд, залуус гэмтэж бэртэх, цаашлаад амь насанд аюул учирч болзошгүй нөхцөл бүрдсэн байсан. Тиймээс нийслэлийн удирдлагууд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах,  хяналт тавих үүргийнхээ хүрээнд дээрх захирамжийг гаргасан. Дархан цаазат газарт иргэд ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх тохижилтыг удахгүй эхлүүлнэ. Энэ жилдээ багтаад хүүхэд багачууд, ахмадууд амрах орчин бүрдэнэ.

-Тохижилтыг хаана хаана хийхээр төлөвлөсөн бэ?

-Богд уулын Ар Зайсангийн гудамж буюу шавар гэр буулгасан байршил болон тус газраас дээш өгсөөд  Дугуй цагаан орчмыг иж бүрэн тохижуулна. Улаанбаатар хотын хөгжил, тохижилтод сэтгэл гаргадаг залуустай хамтран ажиллаж байна. Тун удахгүй албадан буулгасан хог хаягдлыг зөөх ажлыг хийнэ. Үүний дараа тохижилт хийнэ. Ташрамд хэлэхэд, МҮИС, тус сургуультай хамаарал бүхий төрийн бус байгууллагын нэр дээр 38.2 га газрыг ашиглах зөвшөөрөл олгосон байдаг. Байгаль орчны сайдын шийдвэрээр  2021 онд газар ашиглах эрхийг нь цуцалж, одоо шүүхийн шатанд маргаан үүсгээд байгаа юм.

2021 онд Нийслэлийн Засаг даргын А/295 дугаар захирамжид барилгын норм дүрэм зөрчсөн, А даалгавар байхгүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүй компаниудын жагсаалтыг гаргасан. Энэхүү жагсаалтад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дөрвөн байршилд “Энигма” компани, МҮИС, иргэн Хонгорзулын нэр дээр архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүйгээр барилга барьж эхэлсэн байна. Энэ мэтээр хууль зөрчиж, хуулийг дэвсэлж сурсан байна. Эдгээр хүмүүсийг хамгаалдаг, хамтарч ажилладаг улстөрчид, албан тушаалтнууд  байна. Ийм нөхцөл байдлыг дахин гаргуулахгүйн төлөө тууштай тэмцэнэ. Хотын удирдлагын багийн зүгээс Улаанбаатар хотын 1.6 сая иргэний төлөө,  хуульд заасан чиг үүргийн хүрээнд оршин суугчдынхаа ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө тууштай тэмцэнэ.

-“Энигма” компанийг зөрчилтэй гэсэн үндэслэл нь юу вэ.  Бусад байршилд буй байгууллагуудын зөвшөөрөл, газрын төлбөрөө төлсөн эсэхэд дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юү?

-Дархан цаазат Богдхан уулын аманд барилга, байгууламж барьж болохгүй. Тэр дундаа арчлалт хамгаалалтгүй балгас болсон байгууламжуудыг буулгахаас аргагүй байсан. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь хотын удирдлагуудын үүрэг. Нэгэнт гэр, барилга, хаус баригдсан юм чинь гэж хандаж болохгүй. Одоо байгаа багахан үлдсэн газраа бид хамгаална. Өнөөдрийн Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайг иргэдийн төлөө тохижуулах, зориулах ажлыг бид хийнэ. Боломжит бүх арга хэмжээг авна. Зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгах, ногоон байгууламж байгуулах ажлуудыг тууштай хэрэгжүүлнэ.

-Гэмт хэрэг зөрчил гарах нөхцөл бүрдсэн байсан гэдгийг хэрхэн батлах вэ?

-Ганцхан тоо хэлье. 2017-2022 оны байдлаар тус байршлаас цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн 150 мэдээлэл ирсэн. Өнгөрсөн хоёр жилд ковидын нөхцөл байдлаас болж үйл ажиллагаа явагдаагүй. Тиймээс энэ бол өндөр тоо. Маш олон онц ноцтой, сэтгэл эмзэглүүлэм мэдээлэл хэвлэлийн шар хуудаснаас арилаагүй байна. Дархан цаазат газарт хууль зөрчсөн үйлдлийг дуугүй үргэлжлүүлж болохгүй. Нийслэлийн зүгээс хуулийн хүрээнд ажиллана. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хувьд ч Богдхан ууланд тохижилтын ажил хийхээ амласан. Тиймээс бид хамтарч ажиллана.

ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ БОЛ ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ ХУУЛИЙН ЗААЛТ БИЙ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн:

-Мэргэжлийн хяналтын байгууллагад 2013 оноос эхлэн тус байгууламжийн үйл ажиллагаа, газартай холбоотой гомдол ирж байсан. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, УБЗАА, Газар зохион байгуулалтын албатай хамтран хяналт шалгалт хийж байсан. Шалгалтаар олон зөрчил илэрч байсан. Хамгийн ноцтой нь тус байгууллага  газрын төлбөрөө төлж байгаагүй. Боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулна гэдэг заалтыг барьж газрын төлбөрөөс зайлсхийсэн. Гэтэл Дархан цаазат газарт сургууль, боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулахаар газар олгохыг  хориглодог. “Энигма” компани дээр тэрбум орчим төгрөгийн газрын төлбөрийн зөрчил бий. Түүнийгээ төлөөгүй хэр нь газрын зөвшөөрлөө МҮИС-ийн нэр рүү шилжүүлсэн байдаг. Газрын төлбөрөө төлөөгүй бол газрын зөвшөөрлийг цуцлах хуулийн заалт бий. 2017 онд улсын байцаагчийн хамтарсан дүгнэлтийг тухайн үеийн Байгаль орчны сайдад хүргүүлж байсан.

-Газрын төлбөрийн хэмжээг тэрбум төгрөг хүртэл нь яагаад арга хэмжээ аваагүй юм бэ. Анхнаасаа яагаад тэнд газар эзэмших зөвшөөрөл олгосон юм бол?

-“Энигма”  компани Газрын төлбөрийн тухай хуулийн  “...бүх шатны боловсролын байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр газар эзэмшиж, ашиглах төлбөрөөс чөлөөлнө” гэсэн  заалтыг үндэслээд чөлөөлүүлээд байсан. “Бид энд сургууль барина” гээд төлбөрөө төлөхгүй өнөөг хүрсэн байгаа юм.  Гэтэл Дархан цаазат газар нутгийн тухай хуульд зөрчилтэй заалт байдаг. Одоо болохоор МҮИС-ийн нэр дээр газрын зөвшөөрлөө шилжүүлчихээд байгаа хэрэг. Дархан цаазат газар нутагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох нь  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шууд харьяаны асуудал юм.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Төгсгөлд нэг тодруулга хийе. Өмнө нь ийм байсан, ингэж болдог байсан гэдэг нь өдгөө албан тушаал хашиж буй бидэнд хамаагүй. Мэдсэн хэр нь нүдэн балай, чихэн дүлий явдаг урьдын алдааг бид давтахгүй. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайг зориулалтын дагуу ашиглуулахын төлөө, тохижуулахын төлөө ажиллана. Хуучны аргаараа бидний үйл ажиллагаанд саад болох гэж байгаа бол тийм зүйл байхгүй шүү. Бүх шатанд хууль зөрчиж ирсэн хүмүүстэй тэмцэнэ. Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд  байгалийн унаган төрхийг хадгалах үүрэгтэй. Гэтэл унаган төрхийг алдагдуулж, хэзээ мөдгүй нурж унахаар болсон балгасаар дүүргэсэн. Ийм байдлыг таслан зогсоосны төлөө дарамтлах гэж оролдож, энд тэндээс утсаар яриулж байгаа нь харамсалтай. Хууль бус үйлдэл гаргагчидтай үгсэн хуйвалдаж, эвлэрдэг, хамтарч ажилладаг, даалгаврыг нь биелүүлдэг  дунд, доод шатны хүмүүс байвал хариуцлага тооцно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 48 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 57 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 6 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 26 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 27 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 32 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 59 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 19 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top