x

Хотын дарга санаачилгаараа хашаа, хайсаа буулгасан байгууллага, хувь иргэдэд талархал илэрхийлэв

Хотын дарга Д.Сумъяабазар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, санаачилгаараа хашаа, хайсаа буулгасан байгууллага, хамт олон, хувь иргэдэд талархал илэрхийллээ.

Тэрээр "Эрхэм хүндэт Улаанбаатарчуудаа!

Та бүхэндээ дэлгэр зуны мэндийг хүргэж, Нийслэлийн Засаг даргын захирамжийг дэмжин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, санаачилгаараа хашаа, хайсаа буулгасан байгууллага, хамт олон, иргэддээ талархал илэрхийлье.

Хот гэдэг хөгжил болоод төвлөрлийн цөм суурин хэдий ч иргэн нэг бүрийнхээ аюулгүй ажиллаж амьдрах, хүүхэд багачуудын тоглож наадах орчныг тэгшитгэн хамгаалж, тэдний өмнө үүсэж буй бэрхшээлийг шийдвэрлэх нь бид бүхний хувьд эн тэргүүний эрхэм зорилго байх учиртай. Уг зорилгын хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 3,665 гарааш чөлөөлж, газрын зөрчлийг арилгаж, орчныг цэвэрлэлээ. Энэ оны зургаадугаар сарын байдлаар 201 байршилд 5,844 метр урт хашаа, хайс чөлөөлөөд байна.

Хотын иргэдийн санал, гомдолд тулгуурласан энэ өөрчлөлт албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь иргэдийн өөрсдийнх нь санаачилгаар хэрэгжиж эхэллээ.

Ингэж албан байгууллага, хамт олон, иргэд санаачилгаараа хүрээлж байгуулсан хашаагаа буулгаж, хотын иргэдээ булан тойроод отон хүлээж байж мэдэх эрсдэлээс хамгаалж, цэлгэр уудам гудамж талбайд алхаж зугаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэг нь Улаанбаатар хотын төлөө, улаанбаатарчуудын төлөө оруулж буй үнэт хувь нэмэр, нийгмийн идэвхтэй оролцооны манлайлал юм.

Иргэд, аж ахуйн нэгжүүд маань чөлөөлсөн хашааныхаа оронд ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт хийж, иргэдийн амарч тухлах газар болгон тохижуулж, нийслэл Улаанбаатараа ногоон хот болгох, нэг хүнд ногдох байгууламжаараа дэлхийн жишигт хүрсэн хот болоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Тиймээс бидний санаачилгыг ажил хэрэг болгож, үлгэрлэн манлайлсан Төрийн банк, “Зүчи” зочид буудал, “Цаст болор” хүнсний дэлгүүр, “Нэгдэлчин” ХХК, “Жи Эс” СӨХ, “Рояль кар ваш” машин угаалгын газар, “Төмөрийн завод” ХК, “Чи Эй Би” ХХК, “Ландмарк” ХХК, “Мандухай” ХХК, Монголын үндэсний олимпын хороо, Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон иргэн Б.Баярсайхан, Г.Баярбат, А.Уранцэцэг Та бүхэндээ дахин талархал илэрхийлье.

Та бүгдийн ажил үйлсэд сайн сайхныг ерөөж, бизнес эрхлэхэд таатай, ажиллаж амьдрахад ээлтэй, хөгжлийг дэмжиж, хүнээ дээдэлсэн Улаанбаатар хотын хөгжлийг хамтдаа бүтээхийг урьж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР" хэмээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 49 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 57 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 6 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 27 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 28 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 33 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 0 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 20 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top