x

"Доромжлох"-ыг гэмт хэрэгт тооцохыг эрс эсэргүүцэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт захидал хүргүүллээ

ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ ТББ-аас ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН 13.15 ДЭХ ХЭСЭГ "ДОРОМЖЛОХ"-ЫГ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОХЫГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БУЙ ТАЛААР ХЗДХ-ийн САЙД Х.НЯМБААТАРТ ЗАХИДАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ.

Доромжлох гэмт хэргийг дахин Эрүүгийн хуульд оруулах хэрэгцээ, шаардлага байхгүй бөгөөд зохицуулалтгүй бус зохицуулалттай байгаа юм. Нөгөө талаас, Эрүүгийн, Зөрчлийн хуулиудад буй гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараахтай холбоотой зохицуулалтын “илт худал мэдээлэл”, “худал мэдээлэл тараах”, “олон нийтийг төөрөгдүүлэх” гэх тодорхойлолт бүрхэг, нэг мөр болоогүй байгаа нь эрх бүхий этгээдээс хуулийн заалтыг дур зоргоор тайлбарлах, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэл үүсгэж байна.

1. Монгол Улс нь Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас гаргадаг 2022 оны хэвлэлийн эрх чөлөөний индексээр өмнөх оны үзүүлэлтээс 22 байр ухарч 90 дугаар байрт эрэмбэлэгдсэн юм. Манай улсад иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэлтэй байх эрх, иргэдэд үйлчилдэг чөлөөт, хараат бус сэтгүүл зүй бодит утгаараа хөгжихөд хууль эрх зүйн орчин төдийлэн хангалттай бус байна. Тухайлбал, хууль тогтоомжид буй хязгаарлалтууд олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцээгүй тохиолдол их байна.

2. НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр болсон 36 дахь чуулганаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг гурав дахь удаагаа дүгнэн хэлэлцсэн. Хүний Эрхийн Зөвлөлөөс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах талаар Монгол Улсад хэд хэдэн зөвлөмж өгсөн. Үүнд: “Гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах зэрэг замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд аливаа шийтгэл хүлээнэ гэх айдасгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээний дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах”. Мөн “Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх заалтыг хүчингүй болгох замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах” тухай тус тус заажээ. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцон хуульчилсантай холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн гүтгэх заалтыг хүчингүй болгосон.

Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдуулан 2020-2021 онуудад 32 шүүхийн шийдвэр гарсанаас уламжлалт гэмт хэрэг болох гүтгэх, доромжлохыг хамаатуулан иргэнд хариуцлага хүлээлгэж буй байдал түгээмэл байна. Түүнчлэн, тус гэмт хэргийн улмаас мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэдийг 2-53 хоногийн хугацаатай цагдан хорьж, баривчилсан тохиолдлуудыг дурдаж болно.

Иймд хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Глоб Интернэшнл төвөөс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зохисгүйгээр хязгаарлах эрсдэл болох боломжтой гэж үзэж буй доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулахаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байхыг танаас хүсэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 53 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 2 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 11 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 31 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 32 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 37 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 4 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 24 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top