x

"Япон руу зорчих иргэд вакцины гэрчилгээгээ англи эсвэл япон хэлээр орчуулсан байх шаардлагатай"

Япон улс руу зорчих зорчигчдын хамрагдсан коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины төрлөөс хамаарч дараах байдлаар тусгаарлалтыг хэрэгжүүлнэ.

Үүнд: “Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Janssen” төрлийн вакцины 3 удаагийн тунд хамрагдсан зорчигчийн хилийн боомтод өгсөн коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлахгүй.

Вакцины гэрчилгээ нь англи эсвэл япон хэлээр орчуулагдсан байх шаардлагатай.

“Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Janssen” төрлийн вакцины 3 удаагийн тунд хамрагдаагүй болон хилийн боомтод өгсөн коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд 7 хоногийн тусгаарлалтад хамрагдах бөгөөд тусгаарлалтын зардлыг өөрөө хариуцна.

Тусгаарлалтын 3 дахь өдөр өөрийн хүсэлтээр тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжилгээ өгөх боломжтой бөгөөд шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгавар болгох боломжтой. Ингэхдээ шинжилгээний “сөрөг” хариуг “MySOS” аппликэйшнийг ашиглан хилээр нэвтрэгсдийн эрүүл мэндийг хянах төвд илгээж, улмаар тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл”-ийг тухайн хүсэлт гаргагчид ирүүлсэн тохиолдолд тусгаарлалтын хугацаа дуусгавар болно.

Япон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн мэдээллийг дараах холбоосноос үзэх боломжтой. https://www.mhlw.go.jp/.../bunya/0000121431_00342.html

“MySOS” аппликэйшнийг дараах холбоосоор татах боломжтой. https://www.hco.mhlw.go.jp/fasttrack/en/

PCR шинжилгээ

Зорчигчид нислэгт хамрагдахаас өмнө 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай бөгөөд “MySOS” аппликэйшнийг татан авч, шинжилгээний хариуг Япон Улсад ирэхээс хамгийн багадаа 16 цагийн өмнө “MySOS” аппликэйшнд оруулна.

Мэдээлэл амжилттай бүртгэгдсэн тохиолдолд аппликэйшний дэлгэцэд ногоон, шинжилгээний хариуг шалгуулах шаардлагатай тохиолдолд шар, мэдээллээ дахин оруулах тохиолдолд улаан өнгө гарна. 12 наснаас доош насны хүүхдийн мэдээллийг эцэг, эх, асран хамгаалагчийн хэн нэгний мэдээлэлтэй хамт оруулна. 

Анхаарах бусад зүйлс

Япон улсад хүрэлцэн ирсэн зорчигчид хилийн нэвтрэх цэгт шинжилгээ өгснөөс хойш 24 цагийн хугацаанд тусгаарлагдах гэр болон зочид буудлын байрандаа очих шаардлагатай. Ингэхдээ олон нийтийн тээврийн хэрэгсэлд суух боломжтой бөгөөд амны хаалтыг тогтмол зүүж, гараа ариутган бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж, халдвараас урьдчилан сэргийлэх дэглэмийг чанд баримтлах юм.

Япон улс руу зорчих дээрх шаардлагууд нь коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтойг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 52 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 1 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 10 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 30 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 31 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 36 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 3 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 23 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top