x

Улаанбаатар хотын иргэдийг Герман улсад сургалт, дадлага хосолсон хөтөлбөрт хамруулна

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр ХБНГУ-ын “FAV Service” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Шупер, ХБНГУ-ын Тюринг мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд захирал Т.Фалбуш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар байлцсан юм. Тэд Улаанбаатар хотын иргэдийг ХБНГУ-д мэргэжлийн сургалт, дадлага хосолсон хөтөлбөрт хамруулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Улаанбаатар хот нь Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь аж төрж, дотоодын нийт бүтээгдэхүүний 66 хувийг дангаар нь бүтээж буй нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, бизнес, санхүүгийн төв гэдгийг онцлов. Түүнчлэн сүүлийн 30 жилийн хугацаанд нийслэлийн хүн ам гурав дахин өссөн бөгөөд иргэдийн сурч, боловсрох хэрэгцээ шаардлага мөн адил өсөн нэмэгдэж буйг хэллээ. Тэрбээр боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны саналыг талархан хүлээн авч, санамж бичгийн төсөлд саналаа тусган, зохих журмын дагуу байгуулахад бэлэн хэмээв.

ХБНГУ-ын “FAV Service” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Шупер Монгол Улс төдийгүй ХБНГУ-д Төрөлжсөн мэргэжлийн болон дээшлүүлэх сургалтад суралцах иргэдийн тоо багассан болохыг хэлж байлаа. Тэрбээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтран ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн энэхүү хосолсон сургалтын хөтөлбөрийн мэдээлэл иргэдийн дунд дутмаг байгааг хэлээд, энэ тал дээр сайтар анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн юм.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа “Улаанбаатар хотын иргэд, залуучуудыг Германд сургалт, дадлага хосолсон сургалтын хөтөлбөрт хамруулах хамтын ажиллагаанд Германы талаас ач холбогдол өгч буйд баяртай байна. Мэргэжлийн сургалт, дадлага хосолсон сургалтын хөтөлбөрийн талаар хүүхэд, залууст зөвлөгөө мэдээллийг сайн өгөх шаардлагатай” хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 53 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 2 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 11 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 31 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 32 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 37 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 4 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 24 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top