x

Газрын дуудлага худалдааг энэ сарын 8-нд зохион байгуулна

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн тав дахь удаагийн дуудлага худалдааг зургадугаар сарын 8-ны өдөр зохион байгуулах юм. Архитектур төлөвлөлтийн даалгавартай есөн дүүргийн 18 байршилд нийт 681 газар бүртгэгдсэн байна. Үүнд: Сонгинохайрхан дүүрэгт 229, Хан-Уулд 96, Сүхбаатарт 12, Баянголд 1, Чингэлтэй дүүрэгт 19, Баянзүрхэд 56, Налайхад 70, Багахангайд 62, Багануурт 146 газар бүртгэгджээ.

Цахим дуудлага худалдаанд оролцогч хувь хүн болон байгууллагын бүртгэл 2022 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт эхэлж, 7-ны өдрийн 15:00 цаг хүртэл https://mle.mn/- цахим системээр бүртгэх аж.

Мод үржүүлгийн зориулалтаар:

  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой, Бага ам орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил
  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага хуандай ам орчим гурван га /3га/ хэмжээтэй нэг байршил
  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастай ам орчим гурван га /3га/ хэмжээтэй нэг байршил
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн ам орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
  • Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил

Амины орон сууцны хотхоны зориулалтаар

  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил

Худалдаа, үйлчилгээний цогцолборын зориулалтаар

  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант орчим тэг зууны гучин таван га /0,35 га/ хэмжээтэй нэг байршил
  • Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын баруун талд Бор үзүүрийн урд тэг аравны нэг га /0,1 га/ хэмжээтэй нэг байршил

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар

  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Дүүрэнгийн ам орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Дааган толгой орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
  • Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой хэсэгт нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил

Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар

  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Бурхантын ам орчим таван га /5га/ хэмжээтэй нэг байршил
  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд нэг аравны таван га /1,5га/ хэмжээтэй нэг байршил
  • Налайх дүүргийн 3 дугаар хороо, Чойрын зам дагуу хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил
  • Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан Уул орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
  • Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хими-1 үйлдвэрийн бүс орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил

Төмс хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар​

  • Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн нуур хэсэгт нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом буурчээ 2 цаг 57 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 5 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 3 цаг 12 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 3 цаг 22 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 3 цаг 29 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 5 цаг 33 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 5 цаг 50 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 7 цаг 5 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 7 цаг 9 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 8 цаг 9 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 8 цаг 12 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 8 цаг 36 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 8 цаг 39 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 8 цаг 42 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 8 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 9 цаг 3 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ...
Top