x

Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, лацаджээ

Эмээлт дэх махны үйлдвэрийн асуудлаар мэргэжлийн байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Засгийн газраас Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврын дагуу мах бэлтгэх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулагдсан. Эмээлтэд өнөөдрийн байдлаар 32 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 аж ахуйн нэгж бий. БНХАУ руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа талаар холбогдох байгууллагаас мэдээлсэн. Үүнээс дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тавдугаар сарын 10-наас мэргэжлийн хяналтын газар мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэх махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 32 үйлдвэрт  хяналт шалгалт явуулж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, лацадсан байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнсний аюулгүй байдлын талаар хаалттай мэдээлэл хийсэн. Үүнд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Ард иргэдэд тодруулах зүйлс байгаа учир ХХААХҮЯ, ГИХГ-аас сайд, дарга нар хамт мэдээлэл хийж байна.

Өнгөрсөн хугацаанд мах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал яригдаж, хөндөгдсөөр байсан. Ил, далд хяналт шалгалт хийж байгаа нэртэй үгсэн хуйвалдсан хяналт шалгалт, асуудлууд үе үеийн ашиг сонирхолтой албан тушаалтнуудтай холбоотой байсаар ирсэн. Тиймээс олон нийтэд нээлттэй, иргэдийн оролцоотой, зохион байгуулалттайгаар шалгалт хийж байна. Экспортын зөвшөөрөлтэй нь байна. Зарим нь зөвшөөрөлтэй хэр нь үйл ажиллагаа эрхэлдэггүй нь ч бий. Тиймээс цэгцлэх шаардлагатай болсон. Өмнөх шалгалтууд хангалтгүй байсан. Асуудал их, хариуцлага дутуу байсан учир холбогдох хоёр байгууллагын удирдлагуудыг ч сольсон. Бүх төрлийн шалгалтыг аль болох иргэд, ААН-үүдэд дарамтгүй хийхийг зорьж байна. Өнөөдөр гэнэт энэ талаар яриад байгаа юм биш. Үүнийг гол нь цаашдаа тууштай хийх хэрэгтэй байна.

Мах экспортлох үйл ажиллагаа явуулж буй, дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсоож, эрсдэлийн үнэлгээ хийх, стандартад нийцэж байгаа эсэхийг нягталж шалгана. Зохих арга хэмжээнүүдийг авна.

Сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаас гадна нийт хүн амын хүнсний хэрэглээнд энэ төрлийн шаардлага хангаагүй мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн эсэх талаар байнга мэдээлэл авч байна. Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад холбогдох байгууллагаас дотоодын хүнсний үйлдвэрлэлд ашиглагдахгүй байгаа гэх мэдээлэл өгч байна. Төр хяналтаа тавьж байна. Гэхдээ алдаатай, асуудалтай зүйлүүд их байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ АСУУДЛЫГ ДОТООДДОО ШИЙДНЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.БААСАНДОРЖ:

-МХЕГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалтыг улирал, хагас жилээр хийдэг. Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд төлөвлөгөөт шалгалт хийгээгүй. Төлөвлөгөөт бус шалгалтыг тавдугаар сарын 18-наас махны үйлдвэрүүдэд хийсэн. "Эм Ди Си Пи" компанийн махны үйлдвэрт зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгээд байна. Тус компани 2014 онд махны чиглэлийн үйл ажиллагааны зөвшөөрөл авсан ба 2018 оноос эхлэн ажиллахгүй байсаар 2022 оны хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхдээ чиглэлээ өөрчилж, махыг экспортод гаргаж байсан зөрчил илрүүлсэн. Прокурорын хяналт дуусахаар олон нийтэд мэдээлэл хийнэ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид хариуцлага хүлээлгэх асуудлыг дотооддоо шийднэ. Лацыг прокурорын зөвшөөрөлгүйгээр иргэн, хөндлөнгийн хүн хөндөж болохгүй. Хэрэв тэгвэл Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнсний аюулгүй байдлын талаар хаалттай мэдээлэл хийсэн. Үүнд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Ард иргэдэд тодруулах зүйлс байгаа учир ХХААХҮЯ, ГИХГ-аас сайд, дарга нар хамт мэдээлэл хийж байна.

Өнгөрсөн хугацаанд мах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой асуудал ноцтой яригдаж, хөндөгдсөөр байсан. Ил, далд хяналт шалгалт хийж байгаа нэртэй үгсэн хуйвалдсан хяналт шалгалт, асуудлууд үе үеийн ашиг сонирхолтой албан тушаалтнуудтай холбоотой байсаар ирсэн. Тиймээс олон нийтэд нээлттэй, иргэдийн оролцоотой, зохион байгуулалттайгаар шалгалтыг хийж байна. Экспортын зөвшөөрөлтэй нь байна. Зарим нь зөвшөөрөлтэй хэр нь үйл ажиллагаа нь эрхэлдэггүй нь ч бий. Тиймээс цэгцлэх шаардлагатай болсон. Өмнөх шалгалтууд хангалтгүй байсан. Асуудал их, хариуцлага дутуу байсан учир холбогдох хоёр байгууллагын удирдлагуудыг ч сольсон. Бүх төрлийн шалгалтыг аль болох иргэд, ААН-үүдэд дарамтгүй хийхийг зорьж байна. Өнөөдөр гэнэт энэ талаар яриад байгаа юм биш. Үүнийг гол нь цаашдаа тууштай хийх хэрэгтэй байна.

ХҮНСНИЙ БҮХ ҮЙЛДВЭРИЙГ ШАЛГАХ, ХУУЛЬ, ДҮРЭМ ЗӨРЧСӨН АЖ АХУЙН НЭГЖИД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдэд өмнө нь шалгалт хийж байсан уу? Өнгөрсөн нэг жилийн хугацаанд экспортод мах гаргаагүй. Ийм байхад экспортод гаргах зориулалтаар мах нийлүүлсэн гэдэг нь ташаа мэдээлэл юм биш үү. Энэ мэдээллийг өгсөн мэргэжлийн хяналтынханд хариуцлага тооцох уу?

Шадар сайд С.Амарсайхан: -Мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол хяналт, шалгалт хийх ёстой. Ялангуяа хүнсний үйлдвэрүүд, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудалд. Хяналт, шалгалтаа төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар хийдэг. Өнгөрсөн сарын 10-наас эхлэн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. Би өнгөрсөн сарын 27-нд МХЕГ-ын удирдлагуудтай уулзаж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, зөвхөн мах бус, хүнсний бүх үйлдвэрийг шалгах, хууль, дүрэм зөрчсөн аж ахуйн нэгжид хатуу хариуцлага тооцохыг үүрэг болгосон, нэгдүгээрт. Хоёрдугаарт, энэ асуудлыг олон нийтэд нээлттэй мэдээлэхийг үүрэг болгосон. Эмээлт орчмын махны үйлдвэрийн асуудал олон жилийн өмнөөс яригдаж байна. Энэ асуудалтай үе үеийн мэргэжлийн хяналтын удирдлага, шат шатны байгууллагуудын удирдах албан тушаалтны нэр холбогддог асуудал ч бий. Тиймээс мэдээллийг ил тод, нээлттэй байлгаж, олон нийтийн хяналт дор энэ асуудлыг цэгцлэх ёстой. ХХААХҮ-ийн сайд ч Засгийн газрын хуралдаандээр энэ асуудлыг танилцуулсан. Өмнө нь хяналт, шалгалт хийж байсан ч хангалтгүй байсан. Тиймээс МХЕГ, ШӨХТГ-ын удирдлагуудыг өөрчилж, саяхан шинэ удирдлагуудыг томилсон. Үүнд төрийн тэргүүнээс эхлээд онцгой анхаарч байна.

-Шалгалт хийх гэж байгаагаа олон нийтэд зарлахгүй байж болдоггүй юм уу. Тэнд байгаа аж ахуйн нэгжүүд цэвэрлэгээ хийж, асуудалтай бүтээгдэхүүнээ тээвэрлэж байгаа гэдэг мэдээлэл байна?

Шадар сайд С.АМАРСАЙХАН: 

-Мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж байгаа, шалгалт дууслаа л гэдэг. Тэгээд л мартагддаг. Тиймээс олон нийтэд нээлттэй зарлаж, иргэдийн хяналт дор шалгалт хийх шаардлагатай гэж үзсэн. Цаашид бүх талын хяналт тавьж байж олон жилийн алдаа завхрал, ашиг хонжоо хайж асуудалд ханддагийг таслан зогсооно.

-Нийслэл рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсан 8 тонн мах илрүүлсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

МХЕГ-ын дарга Б.БААСАНДОРЖ: 

-Шалгалтын ажил үргэлжилж байна. “Өргөө Мийт Трейд” компанийн асуудал. Тодруулбал, дулааны аргаар боловсруулсан, тус бүрийг нь 20 кг-аар савласан, шошгогүй 464 хайрцаг буюу 9.3 тонн мах, мөн 20 кг-аар савласан, шошгогүй дайвар бүтээгдэхүүн 21 хайрцаг буюу 800 кг орчим байсан. Дээж аваад, холбогдох лабораториудад хүлээлгэж өгсөн.

-Мах экспортод гаргах эрхийг хэрхэн өгдөг вэ?

ХХААХҮ-ийн сайд З.МЭНДСАЙХАН: 

-Мах экспортод гаргах эрхийг ХХААХҮЯ, МХЕГ өгдөггүй. Мах экспортод гаргах хүсэлтээ ХХААХҮЯ-нд хүргүүлсэн аж ахуйн нэгжид МХЕГ дүгнэлт гаргадаг. Үүнийгээ БНХАУ-ын гаалийн байгууллагад уламжилдаг. Хоёр улсын экспорт, импортын мах, махан бүтээгдэхүүнд тохирсон протоколоор импортлогч орон зөвшөөрөл олгодог. Энэ хүрээнд БНХАУ-ын гаалийн байгууллага Монголын 60 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом буурчээ 3 цаг 0 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 7 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 3 цаг 14 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 3 цаг 24 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 3 цаг 31 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 5 цаг 35 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 5 цаг 52 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 7 цаг 7 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 7 цаг 12 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 8 цаг 11 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 8 цаг 14 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 8 цаг 39 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 8 цаг 41 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 8 цаг 44 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 8 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 9 цаг 5 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ...
Top