x

ФОТО: “Хөөрхөн өдөр” баримтат кино нээлтээ хийлээ

Хүүхдийн эрхийг хамгаалахад шаардагдах бодит мэдлэг, чадвар, хандлагыг хүүхэд, багш, гэр бүл, нийгмийн бүлгүүдэд эзэмшүүлэх энгийн агуулга, арга зүйг нээн харуулсан уран сайхны тавилттай бүрэн хэмжээний  “Хөөрхөн өдөр” баримтат киноны нээлт өнөөдөр буюу Тавдугаар сарын 31-ний өдөр “Өргөө-1” кино театрт боллоо.  

“Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн сурагчид өмнө нь “Хүүхэд хамгааллын түншлэлийг Хүүхдийн оролцооны аргаар бэхжүүлэх нь” төслийг санаачлан хэрэгжүүлж, хүүхдийн  эрх, хөгжил хамгааллын чиглэлээр 9 видео контент бүтээн олны хүртээл болгож байсан. Тэгвэл энэ удаад тус сургууль хүүхдүүдийнхээ хамтаар хүүхдийн эрхийн төлөө хүүхдүүд өөрсдийнхөө дуу хоолойг бүтээлээрээ дамжуулан илэрхийлж, хүүхдүүд юу хүсдэг, тэдэнд ямар боломж байгааг томчуудад ойлгуулахыг хичээн өөрсдөө зохиолоо хамтран бичиж, тоглосон 2 хэсгээс бүрдэх  бүхий “Хөөрхөн өдөр” баримтат киног бүтээсэн байна.

Энэхүү киноны нээлтэд “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн багийнхнаас гадна БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн, НХХ-ийн дарга С.Мөнхзаяа нар оролцсон юм.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга энэ киног бүтээсэн төслийн багийнхан, хамтран бүтээсэн байгууллага, мэргэжлийн багийнхан болон оролцон тоглосон багш сурагчдад  талархал илэрхийлээд “Энэ уран бүтээл “Ковид”-ын хоёр жилд Улаанбаатар болон хөдөө орон нутгийн хүүхдүүд ямар байсан мөн хүүхдүүдийн дотоод сэтгэлд байгаа нуугдмал ертөнц хийгээд томчуудад юу хэлэхийг хүсдэг болохыг харуулсан уран бүтээл болсон байна. Миний хувьд энэ киног олон хүн үзэж, хүүхдүүд эцэг эхчүүд биднээс юу хүсдэг вэ гэдгийг хараасай гэж хүсэж байна” гэсэн юм.

Дашрамд дурдахад, 2019-2022 оны хооронд 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд Баянгол дүүргээс 3 сургууль сонгогдсон төсөл хэрэгжүүлж, төслийн сайн туршлага, үр дүнг түгээх, бусад сургуулиуддаа сурталчлах, харилцан суралцах зорилго бүхий “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗАГВАР СУРГУУЛИУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА-САНААЧИЛГА” туршлага хуваалцах, харилцан суралцах өдөрлөгийг “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль дээр амжилттай зохион байгуулсан юм. Мөн “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн хүрээнд хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхдийн оролцоонд тулгуурлаж “Хүүхэд засагладаг сургууль”-ийн загварыг 28 дугаар сургууль бий болгоод байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 59 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 8 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 17 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 37 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 38 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 43 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 10 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 30 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top