x

Хүүхдийн баярын хөтөлбөр: Зургаадугаар сарын 1-нд хаана, юу болох вэ?

Манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1952 оноос хойш 70 дахь удаагаа тэмдэглэж байна.

“Монгол хүүхдүүд-2022” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүүхэд багачуудад зориулан НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тэргүүтэй нийслэлийн холбогдох байгууллагаас зохион байгуулах арга хэмжээний талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

ХҮҮХДИЙН БАЯР ПАРАДААР ЭХЭЛНЭзураг

Хаана: Сүхбаатарын талбай дээр болон авто замын хөдөлгөөнийг хязгаарласан замууд дээр зохион байгуулна.

Хугацаа: 10:30-17:00 цагт 

10:30-11:00  Баярын нэгдсэн хүндэтгэлийн парад /төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд/

11:05-11:10  Мөнх тунх үлгэрийн баатрууд “bambar beat“ дуу

11:10-11:15  Баярын арга хэмжээний нээлт /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар/

11:15-11:20  Мэндчилгээ дэвшүүлнэ. /МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ/

11:20-11:25  Мэндчилгээ дэвшүүлнэ. /НҮБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе  Коуасси-Комлан/

11:25-12:00  Урлагийн тоглолт /Мөнх-Тунхын баатрууд/

12:00-12:10  Жагсаалын үзүүлэх тоглолт /БЗД, СБД-ийн ЕБС-ийн Ахлах ангийн сурагчдын цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээн/

12:10-13:00  Урлагийн тоглолт /Хамтлаг, дуучид/

13:00-14:00 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам  /Хүүхдийн сангаас хүүхдүүдэд зардал олгох үйл ажиллагаа, 108 утасны мэндчилгээ, Найрамдал зуслангийн мэндчилгээ/

14:00-14:30  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны арга хэмжээ

14:30-16:00 Урлагийн тоглолт /Хамтлаг, дуучид/

16:00-17:50  Талбайн баруун, зүүн талд байрлах туслах тайзанд хүүхэд багачуудын дунд тэмцээн уралдаан, хүүхэд багачуудын дуу бүжгийн тоглолт /Аж ахуйн нэгж байгууллагууд, Олон улсын болон Төрийн бус байгууллагуудын зохион байгуулах арга хэмжээ/

17:00-17:50  Парад, флашмоб  /Монголын хүүхдийн ордны сурагчид/

17:50-18:00  Арга хэмжээний хаалт

“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ” ФЕСТИВАЛЬ  БОЛНОзураг

Монголын хүүхдийн ордноос эцэг эх, хүүхэд багачууддаа зориулан “Хүүхдийн ертөнц” фестивалийг санаачлан, НЗДТГ, MCP ХХК, Монголын хүүхдийн сантай хамтран зохион байгуулна. Фестивалийн хүрээнд Монголын хүүхдийн ордны авьяаслаг сурагчдын тоглолтууд, хүүхэд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэлийг бэлдсэнээс гадна 2-3 тайз засаж цаг тутмын үзвэр, тоглолтууд тоглож, гудамжны явуулын хоолны үйлчилгээ, мөн асруудад төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ үзүүлэх юм.

Хаана: Монголын хүүхдийн ордон болон ордны гадна талбай, Баянгол зочид буудлын уулзвараас Шангри-Лагийн хойд уулзвар хүртэлх автомашингүй гудамжинд

Хугацаа: 09:30-19:00 цаг

  • Монголын хүүхдийн ордны баярын тусгай тоглолт
  • Entertainment тайз болон задгай талбайн арга хэмжээ
  • Хөгжөөнт уралдаан тэмцээн
  • Food street
  • Задгай талбайн үзвэр
  • Бүтээлч хана
  • Jump jump area, play with me area
  • Face Painting
  • Номын үзэсгэлэн
  • Open mic kids  
  • Баярын парад
  • Флашмоб
  • Гэр бүлийн оролцоот уралдаан тэмцээн зэрэг олон сонирхолтой нээлттэй арга хэмжээнүүд зохиогдоно.

Баярын гудамжинд болох арга хэмжээний хөтөлбөр

9:30  Баярын гудамж нээлтээ хийнэ

10:00-11:00 “Гэр бүлийн даамны тэмцээн”

12:00-13:00 Зургийн уралдаан

14:00-14:15 Парад, флашмоб, үлээвэр хөгжим, бөмбөр

15:30-16:30 Зургийн уралдаан, “Гэр бүлийн даамны тэмцээн”

16:00-17:00 “Гэр бүлийн АХА тэмцээн”

17:00-18:00 Парад, флашмоб   

1 дүгээр тайзанд “Хэн сайн биелэх вэ” уралдаан болнозураг

Монголын хүүхдийн ордон “Хүүхдийн ертөнц” баярын гудамжинд задгай тайз хоёрыг байрлуулж, дараах тоглолтуудаар бэлэг барина.

11:00-12:00 Баярын нээлт, “Хүүхдийн ертөнц” гар зургийн улсын уралдааны шагнал гардуулна 13:00-13:50 МХО-ы сурагчдын тоглолт,  

14:00-14:20 Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, бэлэг гардуулна. “Нарны хаан хүүхэд” дууг НҮБ-ын Хүүхдийн элч дуучин, МУГЖ Т.Ариунаа МХО-ны сурагчидтай дуулна.

15:30-16:30 Үзэгч хүүхдүүдийн дунд “Хэн сайн биелэх вэ” уралдаан

16:30-17:30 Хамтрагч байгууллагуудын арга хэмжээ

17:30-18:00 МХО-ы сурагчдын тоглолт

17:00-18:00 “Open mic kids” 

2 дугаар тайзанд “Miss model” үзээрэй

10:30-13:00 МХО-ы сурагчдын тоглолт

13:30-14:00 “Miss model”

15:00-15:30 МХО-ы сурагчдын тоглолт

15:30-16:30 Үзэгч хүүхдүүдийн дунд “Хэн сайн биелэх вэ” уралдаан    

16:30-18:00 Драмын дугуйлангийн үзүүлбэр

18:00-19:00 “Open mic kids” 

Монголын хүүхдийн ордонд гала тоглолт болно

10:00-20:00  “Хүүхдийн ертөнц” гар зургийн улсын уралдааны үзэсгэлэн

14:30-15:30 Монголын хүүхдийн ордны сурагчдын Гала концерт

17:00-18:00 Монголын хүүхдийн ордны сурагчдын Гала концерт

      3D ГЭРЛЭН ШОУ, МОБАЙЛ PUBG ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНАзураг

Хаана: Соёлын төв өргөөнд

Хэзээ: Өдрийн турш

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дэвшилтэт технологи, инновацын үйл ажиллагааг сурталчлан таниулах “Хүүхэд ба Инновац” танин мэдэхүйн үзэсгэлэнг зохион байгуулах юм.

Үзэсгэлэнд AR,VR технологид суурилсан дйижитал арт, дижитал музей, VR тоглоом, робот, NFT, кодын сургалт, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг танилцуулна. Мөн 3D гэрлэн шоу, Мобайл PUBG тэмцээнийг зохион байгуулах бөгөөд урилгаар Stalwart, IHC, Seal багууд хүрэлцэн ирж тоглоно. 

“АНХНЫ ҮНСЭЛТ” МЮЗИКЛ ТОГЛОНОзураг

Хаана: Улаанбаатар театр

Хэзээ: Зургаадугаар сарын 1-ний  12:00, 15:00 цагт

Ах дүү Гриммийн Бремен хотын хэрмэл хөгжимчид үлгэрээс сэдэвлэсэн "Анхны үнсэлт" мюзиклээ Улаанбаатар театрын уран бүтээлчид тайзнаа дахин амилуулах гэж байна. Германы Бремен хотын хөгжимчид болохоор ирсэн авьяаслаг хөгжимчин, дур булаам залуу Трубадур түүний нөхөд илжиг, нохой, муур, тахиа нартай Бремен хотын хааны үзэсгэлэнт гүнжтэй таарч хайртай болсноор тэдний толгой эргэм адал явдал, хөгжилтэй, ая дуугаар дүүрэн гайхамшигт аялал үргэлжлэх юм.

зураг

Энэхүү QR кодыг уншуулж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хөтөлбөртэй танилцах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом буурчээ 2 цаг 57 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 4 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 3 цаг 11 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 3 цаг 21 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 3 цаг 28 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 5 цаг 32 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 5 цаг 49 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 7 цаг 4 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 7 цаг 9 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 8 цаг 8 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 8 цаг 11 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 8 цаг 36 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 8 цаг 38 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 8 цаг 41 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 8 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 9 цаг 2 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ...
Top