x

ШӨХТГ: Монголын ипотекийн корпорац давуу байдалтай ААН мөн

Монголын Ипотекийн Корпорац /МИК/ зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгж мөн эсэх талаар Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга С.Мөнхчулуун мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "ШӨХТГ-ын ээлжит бус хуралдаан боллоо. Орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан баталгаат үнэт цаасны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг хийсэн. Үүний үр дүнд "МИК ОССК" ХХК нь давамгай байдалтай аж ахуйн нэгж мөн гэсэн тогтоол гарлаа. Тогтоол гарснаар МИК-д Өрсөлдөөний тухай хуульд заасан хориг хязгаарлалтыг мөрдөж ажиллах юм. Өрсөлдөөнийг хязгаарлаж, бусад аж ахуйн нэгжийг зах зээлд гарч ирэхийг хориглох, тухайн аж ахуйн нэгж зохиомлоор хомстол үүсгэх, нэгдэн нийлэхтэй холбоотой зохицуулалтыг дагана гэсэн үг. Тус компанийн төлөөлөлд тогтоолоо танилцуулсан. 

Ноёлох үйл ажиллагааг давамгай байдалтай аж ахуйн нэгж жилд хоёроос дээш удаа явуулсан тохиолдолд татан буулгах, хуваах арга хэмжээг шүүхээр дамжуулан ШӨХТГ хэрэгжүүлдэг. 

МИК-ын үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Зөвхөн өрсөлдөөнийг дэмжиж ажиллах ёстой гэдэг үүднээс тогтоол гарч байгаа. Үүнтэй холбогдуулан төрийн байгууллагуудаас гаргаж байсан тогтоол шийдвэрүүдтэй холбоотой дүгнэлтийг хүргүүлэхээр ажиллаж байна. 

Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны А295 дугаартай тушаал буюу орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам бий. Уг журамд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, банкууд нь МИК-ын хооронд байгуулах ерөнхий гэрээнд талуудын эрх үүргийг тусгана гэж заасан энэхүү журам нь Өрсөлдөөний тухай хуульд заасан аль нэг компанид давуу байдал олгох зүйл заалтыг зөрчсөн байна. 

Монголбанк, СЗХ, Засгийн газар болон бусад холбогдох газруудад ипотекийн зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хэрхэн зорилтот бүлэгт хүргэх талаар бодлогын зөвлөмж хүргүүлнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top