x

"Улаанбаатар хот Европын холбооны 40 гаруй хоттой найрамдалт, хамтын ажиллагаатай"

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд  “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулав. 

Өдөрлөгт Хотын дарга Д.Сумъяабазар, Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг нарын албаны хүмүүс уригдан оролцлоо. Өдөрлөгийг нээж Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз үг хэллээ.

Тэрээр “Монголчуудын хувьтай хүн хурнаар  гэдэгчлэн бороотой өдөр бид “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Өнөөдөр Европын холбооны гишүүн орнууд, боловсрол, соёлын байгууллагууд 70 асарт Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тухайн улсыг төлөөлөх бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа. Түүнчлэн соёл, урлагийн арга хэмжээ бүтэн өдөр үргэлжилнэ. Хүн бүр хэрэгтэй мэдээллээ авч чадна гэдэгт итгэлтэй байна. Өдөрлөгийн үеэр Европын холбооны асраар зочилсон хүүхдүүдэд паспорт олгох бөгөөд бусад асраар зочлон тамга даруулан, “Европоор аялсан аяллынхаа” төгсгөлд бяцхан гарын бэлэг авах юм” гэсэн юм.

УЛААНБААТАР ХОТ ЕВРОПЫН ХОЛБООНЫ 40 ГАРУЙ ХОТТОЙ НАЙРАМДАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ

Хотын дарга Д.Сумъяабазар “Европын өдөрлөг”-ийн үеэр “Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногт тус өдөрлөгийг зохион байгуулдаг. Нийслэл Улаанбаатар хот Европын холбооны 40 гаруй хоттой найрамдалт, хамтын ажиллагаатай. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хот Европын холбооны хотуудтай эдийн засаг, хамтын ажиллагаа, эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн чиглэлээр маш олон үйл ажиллагааг өргөжүүлэн, идэвхжүүлж ирсэн. Цаашид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот Европын холбооны улсууд болон хотуудтай   үйл ажиллагааг улам өргөжүүлж, бизнес, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, технологийн салбарт өргөжүүлэх бодлоготой байгаа. Мөн дэлхий нийтэд энх тайванч бодлогыг дэмжиж буйд мөн туйлын баяртай байна. Цаашлаад Улаанбаатар хотод олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах, томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлэх, технологийн шинэ дэвшлийг бодитоор бий болгоход Европын холбооны улсууд гүн туслалцаа үзүүлнэ гэдэгт Хотын даргын хувьд итгэлтэй байна. Манай олон мянган иргэн Европын холбооны улсуудад сурч, боловсорч, ажиллаж амьдардаг. Монголын нийт ард иргэдийн нэрийн өмнөөс Европын холбооны улсуудад туйлаас баярлаж байна. Цаашид Европын холбоо, Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ арга хэмжээнд хотын иргэд өргөнөөр оролцож, бүх мэдээллийг авах бололцоог бий болгосон Европын холбооны улсуудад болон та бүхэнд талархсанаа илэрхийлье” гэлээ.

ХОЁР ТАЛЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ ҮЕД ДӨХӨЖ БАЙНА

Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг Европын холбооны өдөрлөгт оролцож, үг хэллээ.

Тэрээр "Өнөөдрийн энэхүү өдөрлөг нь Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны цар хүрээ, үр дүнг олон нийтэд дэлгэн таниулахад чухал үүрэгтэй юм. Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээх, экспортыг нэмэгдүүлэх, гадаад улс орнуудтай харилцаагаа бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа сэргээн өргөжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа билээ. Европын холбоо нь  Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд бидний хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, экологи, худалдаа үйлчилгээний гэхчлэн бүхий л хүрээнд өргөжин тэлж байгаад таатай байна. Хоёр талын худалдааны эргэлт 2020 онд цар тахлаас улбаалан  буурсан ч 2021 онд  35 хувиар өсөж, нийт худалдааны эргэлт 766.5 сая ам.доллар хүрсэн нь цар тахлын өмнөх үед дөхөж байна. Хоёр талын худалдааны эргэлтийг улам нэмэгдүүлж, ялангуяа Европын холбооны улсуудын зах зээлд чанартай, найдвартай монгол бараа, бүтээгдэхүүнийг экспортлоход хоёр талын  хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд чухал үүрэгтэй" гэлээ.

Европын холбооны өдөрлөгт нийтдээ 70 орчим байгууллага, төсөл хөтөлбөр оролцож, үйл ажиллагаагаа олонд таниулсны дээр бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасан. Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалыг танилцуулахын дээр  урлагийн тоглолт үзүүлж, Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаа олонд таниулах зорилго бүхий өдөрлөг бүтэн өдөр үргэлжилсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 58 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 7 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 16 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 36 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 37 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 42 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 9 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 29 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top