x

Г.Ёндон: Чингэлэг тээврийн терминалуудаар нэг сард таван сая тонн нүүрс гаргана гэж төсөөлж байгаа

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн хамт Өмнөговь аймагт ажиллаж байна.

Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлт өчигдөр боллоо.

Энэ үеэр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрээр "Өнөөдрийн байдлаар уурхайн аман дээр их хэмжээний нүүрс бөөгнөрсөн. Учир нь гарц гарахгүй байна. Боомтын сэргэлтийн хүрээнд гарцууд нээгдээд, төмөр зам ажиллаад эхлэхээр уурхайчдад үүрэг, хариуцлага нэмэгдэнэ.

Дэлхий дахинд нүүрснээс татгалзах бодлого хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр бидэнд цаг үетэй уралдаж ажиллах шаардлага тулгарч буй бөгөөд энэ хүрээнд ил уурхайнуудаа нэн яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байна. Мөн далд уурхайгаа ашиглах ажлыг зэрэг эхлүүлэх гэж байна.

Төсвийн тодотгол саяхан хийгдсэн. 2021 оны эхний хагас жилд төлөвлөгөө 50 хувиар тасарсан. Тиймээс ногоон гарцын журмыг тус оны наймдугаар сард эхлүүлсэн. Үүний үр дүнд нэг сарын хугацаанд таван сая орчим тонн нүүрсийг экспортод гаргасан. Гэтэл оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд ийм хэмжээний нүүрс л гаргасан байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд чингэлэг тээврийн терминалуудаар нэг сард таван сая тонн нүүрс гаргана гэж төсөөлж байгаа. Гашуунсухайт боомт бол уул уурхайн бүтээгдэхүүний экспортод маш чухал боомт. Тиймээс экспортын гарцын бөглөөсийг авах бүтээн байгуулалтын ажил нээлтээ хийж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top