x

Маргааш Европын Холбооны улсууд руу аялах боломж, Шенгений виз хэрхэн авах талаар зөвлөгөө өгнө

Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Энэ жилийн хувьд энэхүү тэмдэглэлт өдөрт бас нэгэн томоохон арга хэмжээ хүч нэмэн орж ирж байгаа нь “Европын өдөрлөг” юм.  

Маргааш Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагт  “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулна. Өдөрлөг зохион байгуулах ажлыг НЗДТГ, УБЗАА-аас дэмжин ажиллаж буй бөгөөд өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг иргэдэд олгох юм.

Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцаж, Европын Холбооны гишүүн улсууд руу аялах боломж, Шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Өдөрлөгийн үеэр Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, бүтээгдэхүүн зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг 60 гаруй асарт бүтэн өдрийн туршид толилуулах юм.

Мөн урлагийн тоглолт, хөгжмийн үзүүлбэр, амьд хөгжмийн тоглолт, соёлын арга хэмжээг зохион байгуулна.

Түүнчлэн Европын Холбооны асраар зочилсон хүүхдүүдэд “Паспорт” олгох бөгөөд асруудаар зочлон тамга даруулж Европын улс орнуудаар  аялсан аяллынхаа төгсгөлд бяцхан гарын бэлэг гардах зэрэг сонирхолтой хөтөлбөрийг багтаажээ.

ДҮҮРЭГ БҮР ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, УРАЛДААН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

Олон улсын марафон гүйлт, "Автомашингүй өдөр"-өөр Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болохын зэрэгцээ дүүрэг бүр заасан талбайд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулна. Мөн  худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах боломжийг олгож байгаа.

№

Дүүргийн нэр

Байршил

Үйл ажиллагаа явуулах чиглэл

1

Чингэлтэй

Тусгаар тогтнолын талбайд байрлаж, Самбуугийн гудамжны Гэсэр сүмийн уулзвараас Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байрны уулзвар хүртэлх хэсэгт

-Олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ,

-Иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн худалдаа үйлчилгээ,

-Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, сурталчилгаа хийх,

-Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагааг өргөн хүрээнд сурталчлах,

-Зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, талбайг угааж, цэвэрлэх

ажлыг зохион байгуулах

2

Сүхбаатар

“И-март” хайпермаркетын  өмнөх талбайд байрлаж, Бээжингийн гудамжинд

3

Баянзүрх

Бөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Монгол Улсын Боловсролын их сургуулийн уулзвараас Зүүн 4 зам  хүртэлх хэсэгт

4

Хан-Уул

45 дугаар сургуулийн өмнөх талбайд байрлаж, Сөүлийн гудамжинд

5

Сонгинохайрхан

Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Улсын их дэлгүүрийн уулзвараас баруун 4 зам хүртэлх хэсэгт

6

Баянгол

Бөмбөгөр худалдааны төвийн өмнөх талбайд байрлаж, Жуулчны гудамжинд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 10 цаг 58 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 6 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 15 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 36 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 37 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 42 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 9 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 29 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top